Дэд гарчиг
Диакарб (Diakarb)
Pharmaceutical Works Polpharma S.A
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Ацетазоламид (Acetazolamid)
Тун ба савлагаа
250 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 700 төг
- ЭМД хөнгөлөлт
- 490 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 210 төг
Диакарб нь карбоангидраза ферментийг дарангуйлдаг ингибиторын бүлгийн шээс хөөх үйлдэлтэй бэлдмэл юм. Уг эмийн бэлдмэлийг глаукомэпилепси (бусад эмийн бэлдмэлтэй хавсарсан эмчилгээний үед) болон эмийн шалтгаант цусны эргэлтийн дутагдлын үед илрэх хавангийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнчлэн бэлдмэлийг цочмог хоолойн өвчний урьдчилан сэргийлэлт ба эмчилгээнд хэрэглэнэ.
Нүдний даралт ихсэх өвчин
- Насанд хүрэгсдэд ерөнхийдөө дараах тунгаар хэрэглэнэ.
- Нээлттэй өнцөгт нүдний даралт ихсэх өвчний үед 250мг (1 шахмал) тунгаар хоногт 1-4 удаа хэрэглэнэ.
- Тунг 1000мг (4 шахмал)-с их тунгаар хэрэглэвэл эмчилгээний үр нөлөө нэмэгддэггүй.
- Хоёрдагч нүдний даралт ихсэх өвчин: 250мг тунгаар (1 шахмал) 4 цагийн зайтай хэрэглэнэ. Зарим өвчтөнд 250мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэх (богино хугацааны эмчилгээ) үед бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө ажиглагддаг.
- Нүдний даралт ихсэх өвчний цочмог хөдлөлийн үед 250мг (1шахмал) тунгаар хоногт 4 удаа хэрэглэнэ.
Эпилепси
- Насанд хүрэгсэд ба хүүхэд: Хэвийндээ хоногт 8-30мг/кг жинээр тооцон хэрэглэх бөгөөд хоногийн тунг 1-4 хувааж хэрэглэнэ. Тохиромжтой тун нь хоногт 375-1000мг (1,5 – 4 шахмал) юм.
- Ацетазоламидыг уналтын эсрэг бусад эмтэй хамт хэрэглэж байгаа үед эмчилгээний эхэнд 250мг (1 шахмал) тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Дараа нь шаардлага гарвал эмч тунг аажим нэмнэ. Хүүхдэд хоногт 750мг-ээс их тунгаар хэрэглэхгүй.
Эмийн бэлдмэлийн нөлөөгөөр үүссэн болон цусны эргэлтийн дутагдлын үед илрэх хавангийн эмчилгээнд
- Эхлээд 250-375мг (1-1,5 шахмал) тунгаар хоногт 1 удаа өглөө хэрэглэнэ.
- Шээс хөөх тохиромжтой үйлдэл нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2 дахь өдөр илрэх ба эсвэл 1 өдрийн завсарлагатай 2 өдөр дараалж хэрэглэнэ.
- Ацетазоламидын эмчилгээний үед зүрхний дутагдлын эмчилгээг (жишээ нь: гликозид хэрэглэх, хоолонд давс хязгаарлах, калийн ион нөхөх) үргэлжлүүлнэ.
Цочмог хоолойн өвчин
- Бэлдмэлийг хоногт 500-1000мг (2-4 шахмал) тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг хэд хэд хувааж хэрэглэнэ.
- Өндөрт гарсан (хоногт 500м-с дээш) тохиолдолд хоногт 1000мг (4 шахмал) тунгаар хэрэглэх ба хоногийн тунг хэд хэд хувааж хэрэглэнэ.
- Өндөрт гарахаас 24-48 цагийн өмнө бэлдмэлийг хэрэглэх ба уулын өвчний шинж илэрвэл шаардлагатай тохиолдолд эмчилгээг дараагийн 48 цаг болон үүнээс удаан үргэлжлүүлнэ.
- Ацетазоламид, сульфонамид, бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист (6-р хэсэг дурьдсан) хэт мэдрэг өвчтөн
- Бөөр ба элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, бөөрний дутагдал, цусан дахь натри болон калийн хэмжээ багасах, цусан дахь хлорын хэмжээ багассантай холбоотой хүчилшил
- Ээнэгшилгүй хаалттай өнцөгт нүдний архаг даралт ихсэх өвчин
Дараах тохиолдолд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Диакарб бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмийн санч болон эмчтэй заавал зөвлөлдсөн байна.
- Бөөрний эмгэгтэй ялангуяа бөөрний чулуутай өвчтөнд
- Уушгины архаг бронхит эсвэл эмфизем зэрэг амьсгалахад хэцүү болгох өвчтөнд
- Чихрийн шижин өвчин ба үл тэвчих шинжтэй ("Диакарб ба бусад эм" -ийг үз).
Ацетазоламид эмийг хэрэглэдэг цөөн тооны хүмүүст өөрийгөө хохироох буюу амиа хорлох бодол төрдөг. Хэрэв өвчтөн өөрөө өөрийгөө хорлож эсвэл амиа хорлох бодолтой байвал та яаралтай эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Диакарб нь зарим лабораторийн шинжилгээний үр дүнд нөлөөлж болно.
Ацетазоламидаар эмчлэх явцад уйланхайт арьсны урвал үүсэж болох ба заримдаа үхэлд хүргэдэг. Жишээ нь: Стивенс-Жонсоны синдром эсвэл хортой эпидермисийн некролиз зэрэг (4-р хэсгийг үз). Хэрэв мөөгөнцрийн шинж тэмдгүүд болон хурдан явцтай тууралт (ихэвчлэн цэврүү эсвэл салст бүрхэвчийн өөрчлөлт) илэрвэл эмчилгээг зогсоож, эмчид хандах шаардлагатай.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.