Дибазол 20 мг, 10×10 (Dibazol, Tavin-Us Pharm)
Тавин-Ус фарм эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
20 мг · 10×10 шахмал (100 шахмал)
Хэрэглэх заалт
- Артерийн даралт ихсэх өвчин, титэм судасны дутагдал, гипертонийн криз болон ангиоспазмын үед хэрэглэнэ.
- Ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаа, нугалуурын агчил болон агчилт колитын үед хэрэглэнэ.
- Полиомиелитийн үлдэц, нүүрний мэдрэлийн саа болон полиневритийн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Артерийн даралт багатай өвчтөнд хэрэглэхгүй.
- Өндөр настанд хэрэглэхийг цээрлэнэ.