Opens in a new tab
Нэвтрэх
  • Дикло-Денк 100 Ретард уртасгасан үйлдэлтэй (Diclo-Denk 100 Retard)

    Denk Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр
    Уртасгасан үйлдэлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    A, B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    100 мг · 100 шахмал
    ЭМД-ийн хөнгөлөлт
    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Уртасгасан үйлдэлт шахмал ууж хэрэглэнэ 

    Хэрлэгийн эсрэг, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй. 

    • DICLO-DENK 100 RETARD нь стероид бус бүтэцтэй өвдөлт намдаах ба үрэвслийн эсрэг нөлөөт эмийн бүлэгт хамаарагдана. Түүнийг хүнд хэлбэрийн цочмог өвдөлтийн эмчилгээнд хэрэглэдэг. Үүнд: 
      •   Үений цочмог үрэвслүүд(артритууд) болон тулайн цочмог хөдлөл
      •   Үений архаг үрэвслүүд(архаг артритууд), ялангуяа олон үе хамарсан тохиолдолд (архаг полиартритууд/)
      •   Бехтеревийн өвчин(анкилозот спондилит) болон нурууны ревматоид үрэвсэлт эмгэгүүд
      •   Нуруу болон үе мөчний бүтэцийн өөрчлөлт бүхий цочмог үрэвслүүд (артроз ба спондилартроз)
      •   Зөөлөн эдийн хэрлэг
      •   Гэмтлийн дараах , хаван ихтэй өвдөлт
    • Энэ хэлбэрийн савлалтын үед үйлдлийн идэвхи аажуу эхэлдэг. Иймээс түүнийг үйлдэл түргэн эхлэх шаардлагатай нөхцөлд эхэлж хэрэглэдэггүй. 

    Ямар үед ДИКЛО-ДЕНК 100 РЕТАРД-г зөвхөн эмчийн зөвөлгөө авсаны дараа хэрэглэх вэ? 

    • ДИКЛО-ДЕНК 100 РЕТАРД-г дараах нөхцөлд зөвхөн шаардлагатай тохиолдолд нарийн хяналттайгаар хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та дараах эмгэгүүдтэй болон урьд нь түүгээр өвчилж байсан бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Дараах эмгэгүүдийн үед ДИКЛО-ДЕНК 100 РЕТАРД-г маш болгоомжтой эмчийн нарийн хяналтын дор хэрэглэх шаардлагатай(бага тунгаар хол зайтай хэрэглэх). Үүнд: 
      •  Порфири өвчин
      • Ходоод гэдэсний эмгэгүүд тухайлбал ходоод гэдэсний шархлаа болон нарийн гэдэсний үрэвсэлтэй болон түүгээр өвдөж байсан(шархлаат колит, )
      • Цусны даралт ихтэй болон зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай
      • Бөөрний эмгэгтэй
      • Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй
      • Томоохон хэмжээний мэс заслын дараа яаралтай тусламжаар
      • Аутоиммуны зарим өвөрмөц өвчнүүд(системийн чоно яр өвчин, мөн түүнчлэн холбох эдийн холимог эмгэгүүд) 
    •   Диклофенок натрид харшилтай
    •   Цус төлжүүлэх болон цус бүлэгнүүлэх үйл ажиллагааны дутагдалтай
    •   Ходоод, дээрх гэдэсний шархлаатай
    •   Ходоод гэдэсний цус алдалт, тархины цус харвалт болон бусад цочмог цус алдалтууд
    •   15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !