Дифлюкан 50 мг × 7 / 150 мг × 1 (Diflucan)
Fareva Amboise
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
150 мг · 1 капсул
50 мг · 7 капсул
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчдийн криптококкийн менингитийн эмчилгээ болон дахилтаас сэргийлэх эмчилгээнд хэрэглэнэ.
- Кокцидиоидомикоз, инвазив кандидозын эмчилгээнд хэрэглэнэ.
- Ам-залгиур, улаан хоолой, шээсний замын болон архаг атрофийн кандидоз, архаг салст-арьсны кандидозын эмчилгээнд хэрэглэнэ.
- ХДХВ-ийн халдвартай, дахилтын өндөр эрсдэлтэй өвчтөнд салстын кандидоз дахихаас сэргийлэхэд хэрэглэнэ.
- Үтрээний цочмог кандидоз, кандидын баланит болон үтрээний кандидозын дахилтыг эмчлэх, сэргийлэхэд хэрэглэнэ.
- Хөлийн, биеийн, цавины мөөгөнцөр, арьсны кандидоз, өнгөц мөөгөнцөр болон хумсны мөөгөнцрийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Удаан үргэлжилсэн нейтропенитэй өвчтөнд Candida-ийн халдвараас сэргийлэхэд хэрэглэнэ.
- Хүүхдэд салстын болон инвазив кандидоз, криптококкийн менингитийн эмчилгээ, дахилтаас болон дархлаа дарангуйлагдсан үед Candida-ийн халдвараас сэргийлэхэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Флуконазол, бэлдмэлийн туслах бодис эсвэл бүтцийн хувьд төстэй азолын нэгдэлд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Флуконазолыг өдөрт 400 мг ба түүнээс их тунгаар давтан хэрэглэж байгаа үед терфенадинтай хавсарч хэрэглэхгүй.
- Цизаприд, астемизол, эритромицин, пимозид эсвэл хинидинтай хавсарч хэрэглэхгүй.