Нэвтрэх
  • Диован (Diovan)

    Siegfried Barbera S.L
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    80 мг · 14 шахмал
    160 мг · 14 шахмал
    160 мг · 28 шахмал
    ЭМД-ийн хөнгөлөлт
    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Насанд хүрэгчид болон 6-18насны хүүхдийн артерийн даралт ихсэлтэнд хэрэглэнэ. 
    • Зүрхний үйл ажиллагааны дутмагшил: Насанд хүрсэн, стандарт эмчилгээ тухайлбал шээс хөөх эм, хуруувчин цэцгийн бэлдмэлүүд болон ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч (АХФС) эсвэл бета блокатор зэргийг  хийлгэж байгаа эмчлүүлэгчдийн зүрхний үйл ажиллагааны дутмагшлын эмчилгээнд (Нью-Йоркын зүрхний нийгэмлэгийн ангиллаар II-IV бүлэг (NYHA)) хэрэглэх боловч нэг дор хавсруулан хэрэглэж болохгүй. Эдгээр бүх эмүүдийг заавал хэрэглэх шаардлагагүй. Диован® нь эдгээр эмчлүүлэгчийн өвчний явцыг сайжруулж, ялангуяа зүрхний үйл ажиллагааны дутмагшлын улмаас хэвтэн эмчлүүлэх хугацааг богиносгоно. Түүнчлэн Диован®-ыг плацеботой харьцуулахад зүрхний үйл ажиллагааны дутмагшлын даамжирлыг удаашируулж, NYHA-ын ангиллын дагуу үйл ажиллагааны ангилал мөн зүрхний дутагдлын шинж тэмдэг болон зовиур, цус шахан гаргах фракцыг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ. 
    • Шигдээсийн дараах байдал. Зүүн ховдлын агшилтын үйл ажиллагааны алдагдал ба/буюу зүүн ховдлын дутмагшлын шинж тэмдэг, илрэл ба шинжилгээний мэдээлэл нь эмнэлзүйн хувьд тогтвортой эмчлүүлэгчдэд миокардийн цочмог шигдээсийн дараах амьдрах чадварыг сайжруулна.   
    • судасны өндөр эрсдэлтэй ба артерийн даралт ихтэй насанд хүрсэн эмчлүүлэгчдэд глюкозын тэвчлийн алдагдал. Диован® -ыг 2р хэлбэрийн чихрийн шижингийн даамжирлыг удаашируулахын хамт судасны өндөр эрсдэлтэй, глюкозын тэвчлийн алдагдалтай, артерийн даралт ихсэлттэй насанд хүрсэн эмчлүүлэгчдийн амьдралын хэв маягийг өөрчлөхөд хэрэглэнэ.  
    • Валсартанд эсвэл бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг, жирэмсэн, хөхүүл бол хэрэглэхийг цээрлэнэ. 
    • Ангиотензиний рецепторын антагонист (АРА) тухайлбал валсартан буюу ангиотензин-хувиргагч ферментийг саатуулагчийг (АХФс) 2р хэлбэрийн чихрийн шижинтэй эмчлүүлэгчдэд алискирентэй хамт хэрэглэхийг хориглоно. 

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !