Антибиотикууд (Antibiotics)
Түүх
- Германы эрдэмтэн Паул Эрлих (1854-1915) алсыг харж хими эмчилгээ гэсэн нэр томъёог шинжлэх ухаанд оруулсан. Хүний биед нөлөөлөхгүй эсвэл маш бага нөлөөлөх боловч эмгэг төрүүлэгч бичил биетнийг сонгомлоор устгах үйлчилгээтэй химийн бодисыг олж тогтоох саналыг гаргасан. Тэрбээр рецептор молекул байхгүй эсүүдэд нөлөөлөлгүй нянгийн гадаргуу дээр байх рецепторуудтай холбогдож үхүүлдэг “шидэт сумны тухай” бичсэн.
- 1928 онд Британийн эрдэмтэн Александр Флеминг (1881-1955) Penicillium (pen-i- sil ́ē-ŭm)-с ялгасан Penicillium chrysogenum мөөг нь Staphylococcus aureus буюу бактерийн өсөлтийг дарангуйлан тодорхой бүс үүсгэсэн болохыг олж тогтоогоод пенициллин нэртэй хөгц мөөг бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг олон нийтэд мэдэгдсэн.
- Хүнцэлийн нэгдлүүд болон пенициллинийг бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж буй болохыг олж нээсэн боловч эдгээр нь тухайн үедээ өргөн тархсан бичил биетний эсрэг эм болж чадаагүй; Паул Эрлихийн олж нээсэн хүнцлийн нэгдлүүд нь хүний биед хортой байсан бол пенициллиныг 1940-оод оны сүүл хүртэл их хэмжээгээр цэврээр нь ялган авч чадаагүй буюу олдохгүй ховор байсан юм. Харин 1932 онд Германы химич Герхард Домагк (1895-1964)-ийн олж нээсэн сульфаналамид нь маш олон төрлийн бактерийн халдварыг эмчлэх үр дүнтэй анхны бичил биетний эсрэг эм гэж үнэлэгдэж байсан.
Ангилал
- Бичил биетний эсрэг эмүүд нь эмгэгтөрүүлэгч бичил биетнүүдэд янз бүрийн нөлөө үзүүлдэг боловч үйлчилж буй механизмынх нь дагуу бичил биетний эсрэг хэрэглэж буй эмүүдийг хэд хэдэн ерөнхий бүлгүүдэд ангилж болдог. Үүнд:
- Үйлчлэх механизмаар нь:
- Эсийн ханын нийлэгжилтэнд нөлөөлөгчид. Эдгээр эмүүд нь бактер болон мөөгнүүдийг сонгомлоор хордуулдаг бөгөөд хүн болон амьтны эсийн хананд нөлөөлдөггүй.
- Уургийн нийлэгжилтийг саатуулагчид (трансляци) прокариот болон эукариотын рибосомд нөлөөлнө.
- Цитоплазмын мембраны өвөрмөц бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлэгжилтийг тасалдуулдаг эмнүүд
- Хүнд байдаггүй буюу ашигладаггүй бодисын солилцооны ерөнхий замыг дарангуйлдаг эмүүд.
- Нуклейн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлагчид
- Эмгэгтөрүүлэгчийг эзэн эсэд холбогдох болон нэвтрэх замыг саатуулагчид
- Химийн бүтцээр нь:
- β лактамууд:
- Пенициллин
- Цефалоспорин
- Карбапенем
- Монобактам
- Аминогликозид
- Макролид
- Линкозамид
- Гликопептид
- Оксазолидинон
- Полимиксин
- Хинолин|фторхинолин
- Нитрофуран
- Нитроимидазол
- Сүрьеэгийн эсрэг бэлдмэл
- Антибиотикуудыг бактерийн эсрэг үйлчлэх механизмаар нь
- гэж ангилдаг.
- Эсийн ханын нийлэгжилтийг саатуулагчид
- ß-лактамууд нь бактерийн эсийн ханын транспептидаза ферментийн үйл ажиллагааг саатуулж урвалыг нь дарангуйлах замаар,
- Бацитрацин бактерийн цитоплазмд үүссэн пептидогликаны усанд уусдаг дэд нэгжүүдийг зөөвөрлөх үүрэг бүхий липидээс тогтох зөөвөрлөгчүүдийн идэвхийг дарангуйлах замаар,
- , нь пептидогликаны дэд нэгжүүдийн хооронд холбоо үүсэхийг саатуулах замаар тус тус бактерийн эсийн ханын гол бүтэц болох пептидогликаны нийлэгжилтэнд нөлөөлж эсийн ханыг бүтцийг алдагдуулах болон нийлэгжилтийг саатуулах замаар хүрээлэн буй орчны осмос даралтын зөрүүг тэсвэрлэх боломжгүй болгодог. Үүний үр дүнд бактерийн эс задран үхдэг.
- Уургийн нийлэгжилтийг саатуулагчид
- Бактерийн уургийн нийлэгжилт нь хэвийн үед рибосомын 30S дэд нэгжтэй мРНХ холбогдсоны дараа 30S нь 50S-тэй нэгдэж 70S гэсэн бүтцийг үүсгэн уураг нийлэгждэг.
- Аминогликозид рибосомын 30S дэд нэгжтэй эргэшгүйгээр холбогдож бактерийн трансляцыг саатуулах замаар уургийн нийлэгжилтийг тасалдуулна;
- Тетрациклины бүлгийн эмүүд 30S дэд нэгжийн аминоацилийн хэсэгт холбогдож аминоацил зРНХ-г мРНХ-ийн бүрдэлтэй холбогдохыг саатуулах замаар өргөн хүрээний үйлчилгээ үзүүлдэг энэ холбоо эргэх боломжтой.
- Макролидийн бүлгийн антибиотикууд 50S дэд нэгжийн идэвхитэй төвтэй эргэх холбоо үүсгэх замаар пептидэн гинжний шилжилтийг зогсоож уургийн молекулуудын холбоосыг үгүй болгон уургийн нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлдэг. *, зэрэг антибиотикууд мөн макролидийн бүлгийн антибиотиктэй төстэй үйлдлийн механизмаар .
Бета лактамын бүлгийн антибиотикууд
Гликопептидүүд
Эпоксидууд
Липопептидүүд
Полимиксинүүд
Аминогликозидууд
Тетрациклинүүд
Глицилциклинүүд
Макролидүүд
Линкозамидууд
Стрептограмин
Оксазолидинон
Амфениколууд
Фторхинолонууд
Нитроимидазолууд
Сульфониламид болон диаминопиримидин
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Эм
Сульфаниламид (Sulfanilamide)