Дэд гарчиг
Доксициклин (Doxycycline)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- J01AA02
- Фармакологийн ангилал
- J01AA · Тетрациклин
- Эмчилгээний бүлэг
- J01 · Системийн бактерийн халдварын эсрэг эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Капсулыг их усаар даруулж сууж эсвэл зогсож байхдаа ууна. Уусны дараа шууд хэвтэхгүй.
- Улаан хоолой өвдөх, залгихад хүндрэлтэй болох үед эмийг зогсоож эмчид хандана.
- Нарны гэрэлд арьс хэт мэдрэг болж болзошгүй тул нарнаас хамгаална.
- Төмөр, кальци, магни, цайр болон хүчил саармагжуулах эм нь шимэгдэлтийг бууруулдаг тул зайтай хэрэглэнэ.
- Тухайн бүсийн антибиотикийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Ердийн тунгаар хэрэглэнэ.
- Бөөрний дутагдалтай үед хуримтлагдах нь бага боловч удаан эмчилгээний үед бөөрний үйл ажиллагааг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан эсвэл элэгт нөлөөлөх эм хэрэглэж байгаа үед болгоомжтой хэрэглэнэ.
- Удаан хугацааны эсвэл өндөр тунгийн эмчилгээний үед элэгний үзүүлэлтийг хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Наснаас шалтгаалж тун тохируулах шаардлагагүй.
- Улаан хоолойн цочролоос сэргийлж хэрэглэх зааврыг сайтар мөрдөнө.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Ургийн яс болон шүдний хөгжилд нөлөөлж болзошгүй тул жирэмсэн үед хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Доксициклин хөхний сүүгээр ялгарна. Богино хугацааны хэрэглээнд шимэгдэлт бага боловч нярайд үзүүлэх эрсдэлийг үгүйсгэх боломжгүй тул удаан хугацаанд хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Докси-Денк 100 (Doxy-Denk 100)Artesan Pharma GmbH & Co.KG · Шахмал · 100 мгЭМДДэлгэрэнгүй
- Докси-Денк 200 нимгэн (Doxy-Denk 200)Artesan Pharma GmbH & Co.KG · Бүрхүүлтэй шахмал · 200 мгЭМДДэлгэрэнгүй
- Докси-Денк (Doxy-Denk)Шахмал · 200 мгДэлгэрэнгүй
- Доксициклин (Doxycycline)Incepta Pharmaceuticals Limited · Капсул · 100 мгЭМДДэлгэрэнгүй
- Доксициклин штада (Doxycycline Stada)Rottendorf Pharma GMBH · Шахмал · 100 мгЭМДДэлгэрэнгүй
- Доксон (Doxon)Монос эмийн үйлдвэр · Капсул · 100 мгЭМДДэлгэрэнгүй
- Монодокс (Monodoks)Deva Holding A.Ş · Капсул · 100 мгДэлгэрэнгүй
- Ремицин (Remycin)Remedica Ltd · Бүрхүүлтэй шахмал · 100 мгЭМДДэлгэрэнгүй
- Юнидокс Солютаб (Unidox Solutab)Zio-Zdorovie JSC · Дисперсийн шахмал · 100 мгЭМДДэлгэрэнгүй
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …