Дэд гарчиг
Доксициклин штада (Doxycycline Stada)
Rottendorf Pharma GMBH
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Доксициклин (Doxycycline)
Тун ба савлагаа
100 мг · 10 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 550 төг
- ЭМД хөнгөлөлт
- 165 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 385 төг
Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
- Микоплазм, риккетсий эсвэл хламидаар үүсгэгдсэн хурц үедээ байгаа архаг бронхит, дунд чихний үрэвсэл, ,пневмони
- Хламид ба Ureaplasma urealyticum-аар үүсгэгдсэн уретрит, түрүү булчирхайн цочмог үрэвсэл, хүндрээгүй заг хүйтэн (ялангуяа нэгэн зэрэг хламидаар халдварласан үед), эмэгтэйчүүдийн халдвар, пенициллинд харшилтай өвчтөний тэмбүү, шээс бэлгийн замын халдварууд (зөвхөн эмгэг төрөгчийн мэдрэг чанар батлагдсан байвал)
- Мэдрэг нь батлагдсан холер, иерсиниээр үүсгэгдсэн халдварууд, кампилобактер, шигелл
- Цөсний замын үрэвсэл
- Ламидийн гаралтай нүдний салстын үрэвсэл ба трахом
- Боррелиоз (Лаймын өвчин эсвэл архаг нүүдэлт эритем )
- Ховор халдварууд (бруцеллез, орнитоз, бартонеллез, листериоз, риккетсиоз, мелиойдоз, хар тахал, цавьны гранулём)
- Мальабсорбцийн хам шинж (халуун орны Спру ба Уйпплийн өвчин)
- Эмийн найрлаганд орсон аль нэг бодисонд эсвэл хэт мэдрэг өвчтөн
- Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны дутмагшил
- 8 хүртлэх насны хүүхэд (шүд гарч дуусаагүй байхад шүдэнд ортофосфат кальцийн нэгдэл хуримтлагдан хүүхдийн шүдний өнгө өөрчлөгдөн шүдний паалан гэмтэнэ, ясны ургалт удааширдаг учир)
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Цочмог холангит (Acute cholangitis)
Цочмог холангит гэдэг нь ихэвчлэн цөсний замын бөглөрөл, зогсонгшилын (жишээлбэл, холедохолитиаз, цөсний замын нарийсал) улмаас үүсдэг цөсний замын нянгийн халдвар юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.