Дэд гарчиг
Юнидокс Солютаб (Unidox Solutab)
Zio-Zdorovie JSC
- Эмийн хэлбэр
- Дисперсийн шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Доксициклин (Doxycycline)
Тун ба савлагаа
100 мг · 10 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 2,320 төг
- ЭМД хөнгөлөлт
- 696 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 1,624 төг
- Бэлдмэлд мэдрэг бичил биетэнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын замын халдвар: Залгиурын үрэвсэл, цочмог бронхит,уушгины архаг бөглөрөлт өвчний хурцдал,цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, бронхопневмони,уушгины хэлтэнгийн үрэвсэл, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушигны хатгаа,уушгины буглаа, плеврийн эмпием.
- Чих хамар хоолойн эрхтний халдвар: Чихний үрэвсэл, гайморит, гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Шээс бэлгийн замын халдвар: Цистит, пиелонефрит, бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл, уретрит, уретроцистит,шээс бэлгийн замын микоплазмоз,цочмог орхиэпидидимит, эндометрит, эндоцервицит, сальфингоофиорит зэргийн хавсарсан эмчилгээнд. бэлгийн замын халдвар: шээс бэлгийн замын хламидоз, тэмбүү (пенициллин зохидоггүй өвчтөн), хүндрээгүй заг хүйтэн, цавины гранулем, өнгөний өвчний лимфогранулем.
- Хоол боловсруулах зам ба цөсний замын халдвар: холер, иерсиниоз, холецистит, холангит, гастроэнтероколит, бациллын ба амёбын гаралтай цусан суулга, “аялагчдын” суулгалт.
- Арьс ба зөөлөн эдийн халдвар (амьтанд хазуулсан шархны халдвар): хүнд явцтай батгаших өвчин (хавсарсан эмчилгээнд).
- Бусад: фрамбези, легионеллез,төрөл бүрийн байрлалтай хламидоз (ялангуяа простатит болон проктит), риккетсиоз, Ку-ын халууралт, Скалистын уулын толбот халууралт, балнад (хачигны, эргэх), Лаймын өвчин (I үеийн- Эритема мигранс), туляреми, тахал, актиномикоз,маляри. нүдний халдварт өвчний хавсарсан эмчилгээ – трахома, лептоспироз, пситтакоз, орнитоз, боом (уушгины хэлбэр), бартонеллез, гранулоцитар эрлихиоз,хөхүүл ханиад, бруцеллез,остеомиелит, үжил, цочмогдуу үжилт эндокардит, перитонит.
- Хагалгааны дараа идээт хүндрэлээс урьдчилан сэргийлэх: буюу пириметамин-сульфадоксинд тэсвэртэй омог тархсан орон нутагт богино хугацаагаар (4 сараас багагүй) аялахүед Plasmodium falcifarum-р үүсгэгдсэн хумхаа зэрэгт хэрэглэнэ.
- хэт мэдрэг өвчтөн
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)
Үрэвслийн улмаас агаар дамжих жижиг гуурсан хоолойд агаарын урсгал хязгаарлагдах уушгины архаг явцтай өвчин юм. Тамхи татаx нь УАБӨ үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл боловч орчны нөлөө, агаарын бохирдол агаар дамжуулах замын архаг халдвар нөлөөлж болно. Удамшлын α1 антитрипсины дутагдал нь зарим хүмүүст УАБӨ үүсэх эрсдэл хүчин зүйл болдог.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Эндокардит (Endocarditis)
Зүрхний дотоод давхарга болох эндокард болон зүрхний хавхлага халдварт өртсөн эсвэл зүрхний хавхлага дээр фибрин, тромбоцит зэрэг хуримтлагдсаны улмаас үрэвсэх өвчин юм.