Дэд гарчиг
Диротон (Diroton)
Gedeon Richter Romania S.A.
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Лизиноприл (Lisinopril)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Диротон шахмал нь -ын ингибиторын хориглогч бүлгийн бэлдмэл. Диротон нь цусны судсыг өргөсгөн улмаар артерийн даралтыг бууруулан зүрхний үйл ажиллагааг хөнгөвчилдөг.
Эмчлэгч эмч дараах тохиолдолд Диротоныг зөвлөнө. Үүнд:
- Хэрэв та өндөр даралттай байгаа тохиолдолд
- Та зүрхний дутагдлаар өвчилдөг, таны зүрх эрхтэн тогтолцоог цусаар хангаж чаддаггүй тохиолдолд
- Та зүрхний шигдээсээр өвчилж цаашид зүрхний дутагдалд хүрэх эрсдэлтэй
- Та өндөр даралттай түүнчлэн чихрийн шижинтэй, чихрийн шижингийн нефропатигаар (бөөрний эмгэг) хүндэрсэн бол таньд зөвлөнө.
- Диротон нь бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийг хязгаарладаг.
Дараах тохиолдолд Диротоныг хэрэглэхгүй. Үүнд
- Бэлдмэлийн найрлаганд орсон лизиноприл болон туслах бодист харшилтай
- Асуумжинд -ийг хориглогч эмэнд харшилж гар, хөл, тавхай, шагай, нүүр, уруул, залгиур болон хэл хөөж хавагнах, залгих болон амьсгалахад хүндрэлтэй саадтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
- Гэр бүлд дээрх шинж тэмдэг илэрдэг бол
- Хэрэв та жирэмсэн, 3 сар болон түүнээс дээш жирэмсний хугацаатай бол хэрэглэхгүй (мөн жирэмсний эхний саруудад ч хэрэглэхгүй).
Эмчилгээг эхлэхээс өмнө ойлгогдохгүй асуудал байвал эмчлэгч эмчээс лавлана уу?
Диротоныг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд
- Хэрэв та аортын болон зүрхний хавхлагын нарийсалтай
- Зүрхний булчингийн томролттой
- Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон диализын ажилбарт ордог бол
- Бөөрний судасны нарийсалтай
- Цусны судасны эмгэгтэй бол – коллагеноз
- Таны цусны даралт бага, ялангуяа байрлалаа солих үед толгой эргэдэг.
- Та шээс хөөх бэлдмэл хэрэглэдэг, давсгүй хоолны дэглэм барьдаг тохиолдолд
- Та саяхан зогсолтгүй бөөлжсөн эсвэл суулгасан тохиолдолд
- Элэгний эмгэгтэй
- Цусанд агуулагдах калийн хэмжээ өндөр, калигаар баялаг хүнс хэрэглэдэг
- Чихрийн шижинтэй
- Мэс заслын ажилбарт төлөвлөсөн бөгөөд ерөнхий болон нуруу нугасны мэдээгүйжүүлэлтийг хэрэглэх тохиолдолд Диротон нь мэдээгүйжүүлэх бэлдмэл нь артерийн даралтыг огцом буулгадаг.
- Афероз ажилбарт орох гэж төлөвлөж байгаа тохиолдолд
- Харшлын эсрэг эмчилгээг авсан эсвэл авах гэж төлөвлөж байгаа тохиолдолд (шумуул ба зөгийнд хазуулсан тохиолдолд); харшлын эсрэг бэлдмэлийг АХФ-ын ингибитортай хамт хэрэглэхэд хүнд хэлбэрийн харшлын урвал илэрдэг.
- Депресс болон сэтгэцийн эмгэгийн үед литийн давс хэрэглэдэг тохиолдолд
- Удаан хугацаагаар хий ханиалгаж байгаа тохиолдолд.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
АХФ
Ангиотензин хувиргагч фермент – Angiotensin-converting enzyme
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.