Доцетаксел 20 мг/мл, 80 мг/4 мл (Docetaxel)
Sichuan Huiyu Pharmaceutical Company Limited
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх концентрат
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
20 мг / мл (80 мг / 4 мл) · 1 флакон
Хэрэглэх заалт
- Хөхний хавдрын даамжирсан хэлбэрт дангаар эсвэл доксорубицин, трастузумаб, капецитабинтай хавсарч хэрэглэнэ.
- Тунгалгын булчирхайд үсэрхийлсэн болон үсэрхийлээгүй хөхний хавдрын эрт үед доксорубицин, циклофосфамидтай хавсарч хэрэглэж болно.
- Жижиг бус эст уушгины хавдарт дангаар эсвэл цисплатинтай хавсарч хэрэглэнэ.
- Түрүү булчирхайн хавдарт преднизон эсвэл преднизолонтой хавсарч хэрэглэнэ.
- Үсэрхийлсэн ходоодны болон толгой-хүзүүний хавдарт цисплатин, 5-фторурацилтай хавсарч хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Доцетаксел эсвэл бэлдмэлийн туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Цусны цагаан эсийн тоо хэт бага бол хэрэглэхгүй.
- Элэгний хүнд өвчтэй үед хэрэглэхгүй.