Дофазолин 15 мл хамрын цацлага (Dofazolin)
Duoc Khoa Pharmaceutical JSC
Эмийн хэлбэр
Хамрын цацлага
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Ксилометазолин 7.5 мг + дексаметазон 15 мг + неомицин 52,500 ОУН / 15 мл · 15 мл · 1 бортого
Хэрэглэх заалт
- Ринит болон синуситийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Харшлын гаралтай ринит, хамар битүүрэх, хамрын салстын цочмог үрэвслийн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлагын аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Вирус эсвэл мөөгөнцрийн шалтгаант ринитийн үед хэрэглэхгүй.
- 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.