Доксор-10 10 мг × 1 флакон (Doxor-10)
Flagship Biotech International
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · 1 флакон
Хэрэглэх заалт
- Цочмог лейкеми, лимфома, зөөлөн эд болон ясны саркомын эмчилгээнд хэрэглэнэ.
- Хүүхдийн хорт хавдар болон насанд хүрэгчдийн хавдар, ялангуяа хөх, уушгины карциномын эмчилгээнд хэрэглэнэ.
- Дангаар эсвэл бусад эс хордуулагч эмтэй хавсарсан хими эмчилгээнд хэрэглэнэ.
- Бактерийн эсрэг эм болгон хэрэглэхгүй.
Эсрэг заалт
- Доксорубицин, бэлдмэлийн бусад найрлага, антрациклин эсвэл антраценедионд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ужиг ясны хэмийн дарангуйлалтай үед судсаар хэрэглэхгүй.
- Элэгний үйл ажиллагааны хүнд өөрчлөлттэй үед хэрэглэхгүй.
- Зүрхний хүнд дутагдал, саяхны зүрхний булчингийн шигдээс эсвэл хүнд хэм алдагдалтай үед хэрэглэхгүй.
- Доксорубицин, даунорубицин, эпирубицин, идарубицин болон бусад антрациклин, антраценедионы зөвшөөрөгдөх дээд нийлбэр тунг өмнө хэрэглэсэн бол хэрэглэхгүй.