Доксорубицин 2 мг/мл, 5 мл / 25 мл (Doxorubicin)
Sichuan Huiyu Pharmaceutical Company Limited
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн бэлтгэх концентрат
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2 мг / мл (10 мг / 5 мл) · 1 флакон
2 мг / мл (50 мг / 25 мл) · 1 флакон
Хэрэглэх заалт
- Хөх, уушги, бамбай булчирхай, давсаг, өндгөвчний хавдрын эмчилгээнд хэрэглэнэ.
- Лейкеми болон хүүхдийн хавдрын эмчилгээнд хэрэглэнэ.
- Ихэвчлэн хавдрын эсрэг бусад эмтэй хавсарч хэрэглэнэ.
- Давсагны өнгөц хавдрыг эмчлэх болон шээлүүрээр хийсэн тайралтын дараах дахилтаас сэргийлэх зорилгоор давсагт хийж хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Доксорубицин, бэлдмэлийн туслах бодис, антрациклин эсвэл антраценедионд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.
- Өмнөх эс хордуулах эмчилгээний дараах ясны хэмийн дарангуйлал, амны хүнд үрэвсэл, ерөнхий халдвар, элэгний хүнд дутагдалтай үед судсаар хэрэглэхгүй.
- Зүрхний хүнд хэм алдагдал, зүрхний дутагдал, өмнөх зүрхний шигдээс эсвэл антрациклины зөвшөөрөгдөх дээд хуримтлагдсан тунтай үед судсаар хэрэглэхгүй.
- Давсагны ханыг нэвтэлсэн T1-ээс хүнд инвазив хавдар, шээсний замын халдвар, давсагны үрэвсэл эсвэл гуурс тавихад хүндрэлтэй үед давсагт хийж хэрэглэхгүй.