Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Докси-Денк (Doxy-Denk)

    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    200 мг

    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Докси – Денк 200 нь тетрациклины бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. 

    Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. 

    • Амьсгалын зам, чих хамар хоолойн халдвар 
    • Шээс бэлгийн замын халдвар 
      • Chlamydia, Ureaplasma urealyticum-р үүсгэгдсэн шээсний сүвийн үрэвсэл (уретрит)
      • Түрүү булчирхайн үрэвсэл (простатит)
      • Хүндрэлгүй заг хүйтэн (ялангуяахламидын халдварын үед)
      • Эм бэлэг эрхтний халдвар
      • Пенициллинд харшилтай өвчтөний тэмбүү
      • Шээсний замын халдвар (зөвхөн эмгэг төрүүлэгчийн антибиотикт мэдрэг чанарыг тогтоосон үед)
    • Хоол боловсруулах замын халдвар 
      • Холер
      • Campylobacter, Yersinia-р үүсгэгдсэн халдвар
      • Shigella-р үүсгэгдсэн халдвар (мэдрэг чанар нь тогтоогдсон үед)
    • Цөсний замын халдварын амбулаторийн эмчилгээ 
    • Арьсны өвчин (халдварлагдсан хүнд явцтай энгийн батга, улаан батга) 
    • Chlamydia-р үүсгэгдсэн нүдний салст бүрхүүлийн үрэвсэл ба трахома 
    • Borrelia-р үүсгэгдсэн өвчин: Архаг явцтай шилжимтгий улайрал ба Лаймын өвчин (үндсэндээ хачгинд хазуулсны улмаас халдварлагдаж үүсдэг) гэх мэт 
    • Бруцеллез, орнитоз, бартонеллез, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарваган тахал, цавины granuloma зэрэг ховор тохиолдох халдвар 
    • Бусадэмгэг 
      • Гэдэсний шимэгдэлт өөрчлөгдөх хам шинж, Уиплын өвчин зэрэг шимэгдэлтийн алдагдлын хамшинж (хоол боловсрох явц хямарсантай холбоотой эмгэг)
    • Доксициклин болон тетрациклины бүлгийн бусад антибиотик,  лактозын моногидрат,  бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс 
    • 50кг-с бага жинтэй насанд хүрэгсэдба өсвөр үеийнхэн,8-аас доош насны хүүхэд 
    • Элэгний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэг 

    Дараах тохиолдолд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. 

    • Доксициклины хиклат агуулсан нимгэн бүрхүүлтэй шахмалыг буруу хэрэглэвэл (хэвтрийн байрлалд) нимгэн бүрхүүлтэй шахмал нь улаан хоолойн салст бүрхүүлтэй наалдаж маш хүчиллэг уусмал чөлөөлөгдөж шархлаа үүсэж болно.
    • 21 хоногоос удаан үргэлжилж буй эмчилгээний үед. Энэ тохиолдолд цусны үзүүлэлт, элэг, бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.
    • Нарны туяа нь арьсны ил хэсэгт гэрлийн хордуулах урвал үүсгэж болно. (“Илэрч болох гаж нөлөө” гэсэн хэсгийг үз) Иймээс докси-денк 200 бэлдмэлийн эмчилгээний үед наранд шарахаас эсвэл нарны туяанаас зайлсхийнэ
    • Стафилококк, Стрептококк, Пневмококк-р үүсгэгдсэн халдварыг Докси – Денк 200 бэлдмэлээр эмчлэхгүй. Учир нь эдгээр үүсгэгч нь тэсвэртэй байж болно.
    • Мэдээгүйжүүлэлтийн өмнө. Докси – Денк 200 бэлдмэл хэрэглэж байгаагаа эмчдээ мэдэгдэнэ. (эмийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз)
    • Гонококкын халдварын (заг хүйтэн) эмчилгээ дууссаны дараа. Халдварын дахилтаас сэргийлэх зорилгоор 3-4 өдрийн дараа эмчилгээний үр дүнг шалгахын тулд таны дараагийн хэрэглээнд зайлшгүй анхаарал хандуулна.

    Настангуудынхэрэглээ: 

    • Настангуудад онцгой болгоомжлол шаардлагагүй. 

    Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн: 

    • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд ерөнхийдөө онцгой болгоомжлол шаардлагагүй. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3385