Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Докси-Денк (Doxy)

    Artesan Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    100 мг

    Дээд үнэ
    800 ₮
    ЭМД
    240 ₮
    Төлөх
    560 ₮

    200мг

    Савлагаа: 8 ширхэг
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    бүрхүүлтэй шахмал | FT20160617JP05485

    100мг

    Савлагаа: 20 ширхэг
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    шахмал | F20110408JP02687
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Докси – Денк 100 нь тетрациклины бүлгийн антибиотик. Доксициклин нь  таны биед халдвар үүсгэдэг доксициклинд мэдрэг бактерийн өсөлт, үржлийг саатуулна. Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.

    Докси – Денк 100 бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: 

    •          Амьсгалын зам, чих хамар хоолойн халдварууд:
    •          Шээс бэлгийн замын халдварууд:
      • Шээсний сүвийн үрэвсэл 
      • Түрүү булчирхайн үрэвсэл 
      • Хүндрэлгүй заг хүйтэн 
      • Эм бэлэг эрхтний халдвар 
      • Пенициллинд харшилтай өвчтөний тэмбүү өвчин 
      • Шээсний замын халдвар 
    •          Хоол боловсруулах замын халдварууд
    •          Цөсний замын халдварын амбулаторийн эмчилгээ
    •          Хүнд явцтай энгийн батга, улаан батга зэрэг арьсны эмгэг
    •          Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл ба трахома
    •          Borelia-р үүсгэгдсэн өвчин: Архаг явцтай шилжимтгий улайрал ба Лаймын өвчин (хачиганд хазуулсаны улмаас халдварлагдаж үүсдэг) гэх мэт
    •          Бруцеллёз, орнитоз, бартонеллёз, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарваган тахал, цавины гранулома зэрэг ховор тохиолдох эмгэг
    •          Бусад эмгэгүүд:
      • Уиплын өвчин болон халуун орны үлхий зэрэг хоол боловсрох явц хямарсантай холбоотой эмгэг. 

    Дараах тохиолдолд Докси–Денк 100 бэлдмэл хэрэглэхийг хориглоно.Үүнд: 

    • Хэрэв та доксициклин, тетрациклины бүлгийн бусад антибиотик болон энэхүү бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг бол (6-р хэсэгт дурдсан)
    • Элэгний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэгтэй
    • Хэрэв та жирэмсэн эсвэл ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөсөн бол
    • Хэрэв та хүүхдээ хөхөөр хооллодог  бол тус тус хамаарна.

    Докси–Денк 100 бэлдмэлийг шүдний хөгжлийн үед (жирэмсэн үед,  хөхүүл хүүхэд болон 8-с доош насны хүүхдэд) хэрэглэхийг хориглоно. Учир нь шүдний өнгө өөрчлөгдөх (шар-саарал-бор), ургалтыг саатуулах шалтгаан болж болзошгүй.   

    Тодорхой нөхцөл байдлын үед (амь насанд аюултай үед) үүсэх эрсдэл ба эмчилгээний үр дүнг харьцуулсны дараа 8-с доош насны хүүхдэд  Докси–Денк 100 бэлдмэлийг зөвлөнө. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494