Дро Спаз (Dro Spaz)
Adipharm EAD
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40 мг · 20 шахмал
Хэрэглэх заалт
- Цөс ялгаруулах зам болон цөсний хүүдийн эмгэгээс шалтгаалсан гилгэр булчингийн агчилт, тухайлбал цөсний чулуу, холецистит.
- Шээс ялгаруулах замын гилгэр булчингийн агчилт, тухайлбал бөөр болон шээлэйн чулуу, бөөрний тэвшинцрийн үрэвсэл, цистит, давсагны агчилт.
- Ходоод, дээд гэдэсний шархлаа, гастрит, ходоодны агчилт, энтерит, өтгөн хаталт, хий хуралдах, гэдэс цочролын хам шинжийн үеийн гилгэр булчингийн агчилт өвдөлтийн нэмэлт эмчилгээ.
- Тогтвортой зүдэргээт толгойн өвдөлтийн нэмэлт эмчилгээ.
- Сарын тэмдгийн өвдөлттэй агчилтын нэмэлт эмчилгээ.
Эсрэг заалт
- Дротаверин болон бэлдмэлийн туслах бодист хэт мэдрэг бол.
- Элэг, бөөр эсвэл зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай бол.
- 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхгүй.