Дроптоп 10 мг/20 мг (Droptop 10 Mg 20 Mg)
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлтэй шахмал
Олон улсын нэршил
10 мг / 20 мг · 30 хальсан бүрхүүлтэй шахмал
Хэрэглэх заалт
- Зүрхний ишеми өвчин эсвэл титэм судасны цочмог хам шинжийн өгүүлэмжтэй, ижил тунт розувастатин ба эзетимибээр хяналттай өвчтөнд орлуулах эмчилгээгээр зүрх-судасны эрсдэлийг бууруулна.
- Анхдагч гетерозигот гэр бүлийн болон гэр бүлийн бус гиперхолестеринеми, гомозигот гэр бүлийн гиперхолестеринемид хоолны дэглэм, дасгал болон бусад эмчилгээний нэмэлтээр хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Үйлчлэгч эсвэл туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Идэвхтэй элэгний өвчин, трансаминаз хэвийн дээд хязгаараас 3 дахин их, креатинины клиренс 30 мл/мин-ээс бага хүнд бөөрний дутагдал, миопати үед хэрэглэхгүй.
- Циклоспорин эсвэл софосбувир/велпатасвир/воксилапревиртэй хамт хэрэглэхгүй.
- Жирэмсэн, хөхүүл, найдвартай жирэмслэлтээс хамгаалдаггүй төрөх насны эмэгтэй болон 18-аас доош насанд хэрэглэхгүй.
- Лактоз үл тэвчих, лактазын дутагдал, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдалтай бол хэрэглэхгүй.