Дротаверин-Нахиа (Drotaverine-Nakhia)
Нахиа эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40 мг · 100 шахмал
Хэрэглэх заалт
- Гилгэр булчингийн агчилттай холбоотой үйл ажиллагааны өвдөлтийн хам шинж.
- Архаг гастродуоденит, холецистит, цөсний чулуу, цөсний хүүдий авахуулсны дараах хам шинж.
- Ходоод, дээд гэдэсний шархлаа, ходоодны амсар болон нугалуурын агчилт, агчилтат колит.
Эсрэг заалт
- Дротаверин болон бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол.
- Элэг эсвэл бөөрний хүнд хэлбэрийн дутагдал.
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдал, зүрхний гаралт буурах хам шинж.
- 6 хүртэлх насны хүүхэд.
- Хөхүүл үе.
- Лактазын дутагдал, галактоземи эсвэл глюкоз-галактозын шимэгдэлт алдагдсан хам шинж.