Дустар (Dustar)
Yuyu Pharma, Inc
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5 мг · 30 зөөлөн бүрээс
Хэрэглэх заалт
- Түрүү булчирхайн хоргүй явцтай дунд болон хүнд зэргийн томролыг эмчилнэ.
- Дунд болон хүнд шинж тэмдэгтэй түрүү булчирхайн хоргүй томролын үед шээс цочмог хаагдах болон мэс засал шаардлагатай болох эрсдэлийг бууруулна.
- 18–50 насны насанд хүрсэн эрэгтэй хүний андроген даавартай холбоотой халзралын эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмэгтэйчүүд, хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхгүй.
- Дутастерид, бусад 5-альфа-редуктазын саатуулагч, шар буурцаг, газрын самар эсвэл бэлдмэлийн туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Элэгний үйл ажиллагааны хүнд алдагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.