Динапар AQ 75 мг/мл, 1 мл × 5 ампул (Dynapar AQ)
Troikaa Pharmaceuticals Limited
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
75 мг / мл · 1 мл × 5 ампул
Хэрэглэх заалт
- Булчинд болон судсаар тарихад: бөөрний колик, остеоартрит ба ревматоид артритын сэдрэл, нурууны цочмог өвдөлт, цочмог тулай, шинэ гэмтэл, хугарал, мэс заслын дараах цочмог өвдөлтийн үед хэрэглэнэ.
- Судсаар болюсаар: мэс заслын дараах өвдөлт, бөөрний колик болон тулайн артритын сэдрэлийн үеийн цочмог өвдөлтийг эмчилнэ.
Эсрэг заалт
- Диклофенак, ибупрофен, ацетилсалицилын хүчил эсвэл бусад стероид бус үрэвслийн эсрэг эмд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ходоод, 12 хуруу гэдэсний идэвхтэй эсвэл давтан шархлаа, цус алдалт, өмнө нь стероид бус үрэвслийн эсрэг эмээс шалтгаалсан цус алдалт, цооролтын үед хэрэглэхгүй.
- Зүрхний хүнд дутагдал, бөөрний дунд ба хүнд дутагдал, элэгний дутагдлын үед хэрэглэхгүй.
- Жирэмсний сүүлийн 3 сард болон хүүхдэд хэрэглэхгүй.
- Судсаар хэрэглэх үед антикоагулянт эмтэй хавсрахгүй.