Динапар QPS 4% + 10%, 15 мл шүршигч (Dynapar QPS)
Troikaa Pharmaceuticals Limited
Эмийн хэлбэр
Спрей
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
4 % + 10 % · 15 мл
Хэрэглэх заалт
- Нурууны доод хэсэг болон хүзүүний өвдөлт, булчин шөрмөсний суналтын үеийн хөнгөн ба дунд зэргийн өвдөлт, хаванг намдаана.
- Булчин, шөрмөс, үе, холбоосын мохоо гэмтлийн үед хэрэглэнэ.
- Фибромиалги, ансериний бурсит, трохантерийн бурсит, эпикондилит, субакромиал бурсит зэрэг хязгаарлагдмал зөөлөн эдийн эмгэгийн үед хэрэглэнэ.
- Шагай, мөр, тохой, өвдөг зэрэг гадаргууд ойр үений үрэвслийн шинж тэмдгийг намдаана.
Эсрэг заалт
- Диклофенак, ибупрофен, ацетилсалицилын хүчил эсвэл бусад стероид бус үрэвслийн эсрэг эмээс багтраа, харшлын урвал үүсэж байсан бол хэрэглэхгүй.
- Арьсны өвчин, зүсэгдсэн, шархалсан, халдварласан эсвэл тууралттай хэсэгт хэрэглэхгүй.
- Жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхгүй.
- 14-өөс доош насны хүүхдэд хэрэглэхгүй.