Эквамер (Ekvamer)
Gedeon Richter Plc
Эмийн хэлбэр
Капсул
Эмийн тун
{acf_dosage}
Жор бичих эмчийн ангилал
- Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Үндсэн үнэ: {acf_price} төг
ЭМД хөнгөлөлт: {acf_discountprice} төг
Даатгуулагч төлөх үнэ: {acf_the_insured} төг
Хэрэглэх заалт
- Эквамер® бэлдмэлийн найрлагад амлодипин, лизиноприл болон розувастатин зохих тунгаар тунлагдсан нийлмэл шахмалыг заагдсан тунгаар артерийн даралт ихсэх эмгэг нь дислипидеми хавсарсан өвчтөний эмчилгээнд хэрэглэнэ.
- Анхдагч гиперхолестеринеми (Фредриксоний ангиллаар IIa хэлбэр, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми орно) болон холимог гиперхолестеринеми (Фредриксоний ангиллаар төрөл IIb) үед хоол эмчилгээ дээр нэмж хэрэглэх ба хоол болон бусад эмийн бус эмчилгээнд үр дүн өгөхгүй үед хэрэглэнэ. Жишээлбэл: биеийн хүчний дасгал, биеийн жин буурах.
- Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол болон өөх тос бууруулдаг бусад эмчилгээн (жишээ нь БНЛП-аферез) дээр нэмж хэрэглэх буюу эсвэл уг эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа үед хэрэглэнэ.
- Өндөр эрсдэлтэй зүрх судасны эмгэгтэй өвчтөний анхдагч сэргийлэлтээр хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлагад орсон амлодипин болон дигидропиридиний уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
- Бэлдмэлийн найрлагад орсон лизиноприл болон АХФ-ийн ингибиторт харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
- Розувастатинд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн найрлаганд орсон туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
- Асуумжинд АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг
- Удамшлын болон идиопатик ангионевротик хавантай
- Хүнд хэлбэрийн артерийн гипотензи (систолийн даралт 90 мм.му.б-аас ихгүй)
- Кардиогенный шок
- Зүүн ховдлоос гарах хэсгийн судасны нарийсалт (аортийн нарийсалт)
- Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй.
- Эквамер® бэлдмэлийг чихрийн шижин эсвэл хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай СФК<60мл/мин/1,73м2-тай тохиолдолд алискирентэй хамт хэрэглэхгүй.
- Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа “элэгний” трансаминазийн идэвх удаан хугацаагаар ихсэх, түүнчлэн цусан дахь трансаминазийн идэвх хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй.
- Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт (КК 30мл/мин-аас бага)
- Миопати
- Циклоспоринтой хамт хэрэглэхгүй
- Тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай
- Эмэгтэйд: жирэмсэн болон хөхүүл эх, найдвартай жирэмслэлтээс хамгаалах
- бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэй
- Тухайн бэлдмэлийн эмчилгээний үр дүн болон аюулгүйн байдал хүүхдэд судлагдаагүй тул 18-аас доош насны хүүхдэд эсрэг заалттай
- Лактоз зохидоггүй хүмүүс, лактозийн дутагдалтай эсвэл глюкоз-галактозийн шингээлтийн алдагдал
- Элэгний дутагдалтай өвчтөн
- Чайлд-Пьюгийн шугамаар 9-өөс дээш онооны үнэлгээтэй өвчтөний судалгаа хийгдээгүй болно (“Фармакокинетик” хэсгээс үзнэ үү).