Эквапресс (Ekvapress)
CJSC Gedeon Richter - RUS for Gedeon Richter Plc
Эмийн хэлбэр
Хатуу капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
10 мг + 5 мг + 1.5 мг · 28, 56
20 мг + 10 мг + 1.5 мг · 28, 56
20 мг + 5 мг + 1.5 мг · 28, 56
Хэрэглэх заалт
- Артерийн даралт ихсэх эмгэгтэй, нийлмэл найрлагатай бэлдмэл шаардлагатай өвчтөнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Амлодипинд мэдрэг болон бусаддигидропиридины уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
- Лизиноприл, бусад АХФ-ийн ингибиторт харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
- Индапамид бусад сульфонамидад харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
- Уг бэлдмэлийн найрлаганд орсон туслах бодист харшилтай өвчтөнд хэрэглэхгүй
- Хүнд хэлбэрийн артерийн гипотензид хэрэглэхгүй (агшилтын АД нь 90 мм муб)
- Асуумжинд АХФ-ийн ингибиторын бүлгийн бэлдмэлд харшилж улмаар ангионевротик хаван илэрсэн өвчтөнд хориглоно.
- Удамшлын болон олдмол идиопатик ангионевротик хавантай өвчтөнд
- Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал(креатининий клиренс<30 мл/мин)
- Элэгний энцефалопати эсвэл элэгний хүнд хэлбэрийн үйл ажиллагааны алдагдал
- Гипокалиеми
- Зүүн ховдлын гарах судасны бөглөрөлтэй холбоотой гемодинамикийн (аортын нарийсалт, гипертрофик бөглөрөлт кардиомиопати), гемодинамикын өөрчлөлттэй хоёр хавхлагын нарийсалт
- Зүрхний шигдээсийн дараах гемодинамикын тогтворгүй зүрхний дутагдал
- Зүрхний шок
- Тогтворгүй зүрхний бах (Принцметалын зүрхний бахаас бусад нь)
- Эквапресс® бэлдмэлийг алискирен агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй чихрийн шижин эсвэл дунд болон хүнд зэргийн явцтай бөөрний дутагдалтай (түүдгэнцрийн шүүрлийн хурд (СКФ) 60 мл/мин/1,73 м2 -аас бага байгаа өвчтөнд хамт хэрэглэхийг хориглоно.
- Ангиотензин II (АРА II)-ийн рецепторын антагонист бэлдмэлийг чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд хамт хэрэглэхгүй.
- Саармаг эндопептидазын ингибитор (жишээлбэл, сакубитрил агуулсан)-тай хамт хэрэглэхэд ангионевротик хаван үүсэх эрсдэл өндөр байдаг тул хамт хэрэглэхгүй