Эмпаглифлозин (Empagliflozin)
Sichuan Kelun Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Эмпаглифлозин шахмалыг:
- зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай насанд хүрэгчдийг зүрхний үйл ажиллагааны үйл дутмагшлын улмаас зүрх судасны шалтгаант нас баралтын эрсдэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэлтийг багасгах
- чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчид, зүрх судасны өвчин дээр суурилсан зүрх судасны шалтгаант нас баралтын эрсдэлийг бууруулах
- чихрийн шижин хэв шинж 2-той насанд хүрэгчдийн цусан дахь сахарын хяналтыг сайжруулахын тулд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн дээр нэмэлт байдлаар хэрэглэнэ.
- Хэрэглээний хязгаарлагдмал тал
- Эмпаглифлозин шахмалыг чихрийн шижин хэв шинж 1-тэй эмчлүүлэгчид хэрэглэхийг зөвлөхгүй. Ийм эмчлүүлэгчдэд чихрийн шижингийн кетоацидозын эрсдэл ихсэж болзошгүй (Анхааруулга ба болгоомжлол хэсгийг харна уу).
- Эмпаглифлозин шахмалыг чихрийн шижин хэв шинж 2-той, еGFR 30 мл/мин/1.73м2-аас бага байвал цусан дахь сахарын хяналтыг сайжруулахын тулд хэрэглэхийг зөвлөхгүй. Эмпаглифлозин шахмалын үйлдлийн механизмаас хамааран энэ тохиолдолд үр дүнгүй байх магадлалтай.
Эсрэг заалт
- Элэгний үйл ажиллагааны дутмагшил
- Эмпаглифлозин шахмалыг элэгний үйл ажиллагааны дутмагшилтай эмчлүүлэгчдэд хэрэглэж болох юм (Эмнэлзүйн эм судлал хэсгийг харна уу).
- Тун хэтрүүлэлт
- Эмпаглифлозин шахмалын тун хэтэрсэн тохиолдолд Хордлого Хяналтын Төвтэй холбогдоно уу. Эмпаглифлозиныг гемодиализээр гадагшлуулах талаар судлагдаагүй.
- Эмнэлзүйн эм судлал
- Хориглох заалт
- Эмпаглифлозинд эсвэл Эмпаглифлозин шахмалын туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэгшил, судаслаг хаван үүсэх урвал илэрч байсан (Анхааруулга ба Болгоомжлол хэсгийг харна уу)
- Диализтай эмчлүүлэгчид (Тусгай бүлэг хүн амд хэрэглэх хэсгийг харна уу)