Энопа-Д6 (Enopa-D6)
M/S Memphis vision care Pvt.Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал + урьдчилан дүүргэсэн тариур
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
60 мг / 0.6 мл · №1
Хэрэглэх заалт
- Тараагуур судасны бүлэнт бөглөрөл (тромбоэмболи) өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор, ялангуяа үе мөч нөхөн сэргээх болон ерөнхий мэс заслын үед хавсарч хэрэглэхэд зориулагдсан.
- Гүн венийн бүлэнт бөглөрөлийн үед (уушигны судасны эмболи хавсарсан эсвэл үгүй) эмчилгээний зорилгоор.
- Тогтворгүй хэлбэрийн зүрхний бах болон ЗЦБ-т Q шүдгүй зүрхний шигдээсийн эмчилгээнд аспиринтай хавсран.
- Гемодиализ эмчилгээний үед биеийн гаднах цусны эргэлтэнд цус бүлэгнэхээс сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Дараах тохиолдолд энэ тарилгыг ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ:
- Эноксапарин (гахайн гаралтай), гепарин эсвэл бусад бага молекул жинтэй бусад гепаринуудад хэт мэдрэгшсэн (харшилтай) бол.
- Цусны бүлэгнэлт алдагдлын эмгэгтэй бол.
- Өмнө нь эноксапарин эсвэл өөр төрлийн гепарин хэрэглэсний дараа тромбоцитийн тоо мэдэгдэхүйц буурч байсан түүхтэй бол.
- Ходоод гэдэсний идэвхтэй шархлаатай эсвэл цус алдах магадлалтай органик гэмтэлтэй бол. Цочмог халдварт эндокардит буюу зүрхний дотор ханын салст бүрхэвчийн үрэвсэл, энэ нь магадгүй хиймэл хавхлага тавиулсантай холбоотой үүссэн байж болох.
- Дараах тохиолдолд эноксапарин натрийн тарилгыг ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВЛӨДӨГГҮЙ:
- Бөөрний үйл ажиллагааны хүндэрсэн дутагдалтай хүмүүст
- Судас хагарснаас үүссэн цусархаг цус харвалттай хүнд
- Хяналтгүй буюу эмийн эмчилгээнд дарагдахгүй байгаа артерийн даралт ихдэлтийн үед
- Бусад эмтэй хослуулан хэрэглэх бол (эмийн харилцан нөлөөлөл хэсгийг үзнэ үү).