Энтерол (Enterol)
Biocodex
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мг · №10
Хэрэглэх заалт
- Хүүхэд болон насанд хүрэгсдэд бактерийн гаралтай архаг болон хурц явцтай суулгалт
- Вирусийн гаралтай хурц суулгалт
- Антибиотик шалтгаалсан суулгалтын үед урьдчилан сэргийлэлт болон эмчилгээ
- Clostridium difficile (бүдүүн гэдэсний салст бүрхүүл гэмтээгч)-аар үүсгэгдэх өвчний урьдчилан сэргийлэх эмчилгээ
- Гэдэсний дисбактериоз
- Бүдүүн гэдэс цочролын хам шинж
- Гуурсаар удаан хугацаагаар хооллож байгаа өвчтөнд үүсэх суулгалтын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг, харшилтай үед хэрэглэхгүй. Төвийн венийн судсанд катетертай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
- Бэлдмэлийн бусад эмийн бодистой харилцан үйлчлэл:
- Мөөгөнцөрийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэхгүй.