Дэд гарчиг
Эпилиптор СР (Epiliptor CR)
Whan in Pharm.Co., Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Карбамазепин (Carbamazepine)
Тун ба савлагаа
200 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 540 төг
- ЭМД хөнгөлөлт
- 378 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 162 төг
- Эпилепси: сэтгэл хөдлөлийн уналт, эпилепси төст болон эпилепситэй хамт сэтгэцийн эмгэг, эпилепсийн уналт
- Гурамсан мэдрэлийн өвдөлт
- Солио, солиорол-гутрал нь солиорол, өдөөгдсөн шизофрени
Эсрэг заалт
- Карбамазепин болон түүнтэй төстэй бүтэцтэй нэгдэлд хэт мэдрэг (сэтгэл гутралын эсрэг гурван цагирагт бэлдмэл)
- Цусны эмгэгүүд
- Ховдол тосгуурын хориг болон зүрхний цохилт удааширсан өвчтөнд (минутанд 50-с бага)
- Ясны чөмгөн дэх цус төлжилт өөрчлөгдөх, элэгний порфирийн өгүүлэмжтэй өвчтөн
- Бэлдмэлийн бүтэц нь сэтгэл уналын эсрэг гурван цагирагт бэлдмэлийн бүтэцтэй ижил байдаг тул МАО хориглогчтой хамт хэрэглэхгүй. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө МАО хориглогч бэлдмэлийг хамгийн багадаа долоо хоногийн өмнө хэрэглэхээ зогсоосон байх ёстой (эмнэлзүйн нөхцөл байдал боломжтой бол)
Сануулга
- Ердийн буюу хэвийн бус холимог таталттай өвчтөнүүдэд
- Элэгний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөн
- Өндөр настан
- Зүрхний эмгэг, зүрхний үйл ажиллагааны алдагдал, зүрхний булчингийн шигдээс зэргийн өгүүлэмжтэй өвчтөн
- Бөөрний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөн
- Бусад бэлдмэлд цус судлалын талаас гаж нөлөө илрэн эмчилгээг зогсоож байсан өгүүлэмжтэй өвчтөн
- Ууж хэрэглэдэг жирэмснээс хамгаалах бэлдмэл хэрэглэж буй төрөх насны эмэгтэйчүүдэд
- Өвчтөнд таталт үүсэх давтамж нэмэгдсэн тохиолдолд
- Жирэмсэн эмэгтэй
- Нярай хүүхэд болон өсвөр насныхан
- Шингээлтийн алдагдалтай гэж сэжиглэж буй өвчтөн
- Эмэнд хэт мэдрэг өвчтөн
- Нүдний даралт ихдэх, шээс хаагдах эмгэгтэй өвчтөн (учир нь энэ эм нь антихолин идэвхит үйлдэлтэй)
- Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн
- Бэлдмэл нь Шар №5 (жаргах нар ны шар) агуулдаг тул үүнд хэт мэдрэг болон харшлын урвал өгч байсан гэх өгүүлэмжтэй өвчтөн
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.