Эуфиллин – Dalchempharm OJSC (Eufillin)
Dalchempharm OJSC
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
24 мг / мл-10 мл · №10
Хэрэглэх заалт
- Гуурсан хоолойн багтрааны бөглөрөлтөт хам шинж, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины тэлэгдэл, цусны бага эргэлтийн даралт ихсэлтэнд хэрэглэнэ.
- Тархины цусан хангамжийн дутагдалт хэлбэрийн өөрчлөлт (гавлын дотоод даралтыг багасгах нийлмэл эмчилгээнд орно) – нд хэрэглэнэ.
- Гуурсан хоолойн агчилтай зүүн ховдлын дутагдал, Чейн-Стоксын хэлбэрээр амьсгалын хэлбэр алдагдах, бөөрний хавагнах хам шинж (цогц эмчилгээнд багтана) зэрэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлд, түүнчлэн ксантины уламжлалын бусад эмэнд, кофейн, пентоксифиллин, теоброминд хэт мэдрэг бол хэрэглэхийг цээрлэнэ.
- Цусны даралт илэрхий багасах эсвэл ихсэх, пароксизмал тахикарди, экстрасистол, зүрхний хэм алдалт бүхий шигдээс, эпилепси, таталтын босго өндөрсөх, зүрхний булчингийн томрол, бөглөрөл бүхий эмгэг, бамбай булчирхайн дааврын хордлого, уушгины хаван, зүрхний дутагдлын хүнд хэлбэр, элэг ба/буюу бөөрний дутагдал, цус алдалт бүхий харвалт, нүдний торлог бүрхүүлд цус харвах, тодорхой өгүүлэмжгүй цус алдалт зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ.