Эзомера (Ezomera)
Theragen Etex Co.,Ltd
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
40 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
- Ходоод-улаан хоолойн сөргөө өвчин
- Улаан хоолойн сөргөөт улайлт бүхий үрэвслийг эмчлэх
- Улаан хоолойн үрэвсэлтэй өвчтөнд дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор удаан хугацааны барих эмчилгээ
- Улаан хоолойн үрэвсэлгүй сөргөө өвчний шинж тэмдгийг эмчлэх
- Helicobacter pylori халдварыг устгах антибиотиктой хавсарсан эмчилгээ
- Helicobacter pylori халдвартай дээд гэдэсний шархыг эмчлэх
- Helicobacter pylori халдвартай ходоодны шархтай өвчтөнд дахилтаас урьдчилан сэргийлэх
- Стероид бус үрэвслийн эсрэг эм (циклооксигеназа-2 сонгомол бус болон сонгомол) хэрэглэснээс үүдэлтэй хоол боловсруулах дээд замын шинж тэмдэг (өвдөлт, цанхайх, хорсох)–ийн түр хугацааны эмчилгээ
- Тасралтгүй стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэх шаардлагатай өвчтөн
- Стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоодны шархыг эмчлэх
- Стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод болон дээд гэдэсний шархнаас урьдчилан сэргийлэх
- Золлингер–Эллисоны хам шинжийг эмчлэх
- Ходоод эсвэл дээд гэдэсний шархнаас цус дахин алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор судсанд тарьж хэрэглэсний дараа барих эмчилгээ
Эсрэг заалт
- Эзомера эм, түүний найрлага дахь аль нэгэн бодис, эсвэл бензимидазолын орлуулагчдад хэт мэдрэгшил (харшил) илэрч байсан өгүүлэмжтэй болон хэт мэдрэгшилтэй өвчтөн
- Пенициллиний бүлгийн антибиотикт хэт мэдрэгшил бүхий өвчтөн (H. pylori устгах эмчилгээнд амоксициллинтэй хослуулан хэрэглэх тохиолдолд)
- Макролидын бүлгийн антибиотикт хэт мэдрэгшил бүхий өвчтөн (зөвхөн кларитромицинтэй хослуулан H. pylori устгах эмчилгээ хийх тохиолдолд).
- Терфенадин, цизаприд, пимозид, астемизол зэрэг эм хэрэглэж буй өвчтөн (зөвхөн кларитромицинтэй хослуулан H. pylori устгах эмчилгээ хийх тохиолдолд). (Эмийн харилцан үйлчлэл хэсгээс харна уу)
- Атазанавир болон нэлфинавир хэрэглэж буй өвчтөн. (Эмийн харилцан үйлчлэл хэсгээс харна уу)