Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Фаскар (Fascar)

    Unison Laboratories Co.,LTD
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    250 мг · 10х10 ширхэг

    Бүртгэлийн дугаар: FT20170620JP06215

    500 мг · 10х10 ширхэг

    Бүртгэлийн дугаар: FT20170620JP06214
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Архаг бронхит (эмчилгээ)

    • Кларитромициныг H.influenzae, H.parainfluenza, M.catarrhalis, S.pneumoniae-р үүсгэгдсэн архаг бронхитын бактерийн гаралтай сэдрэлийн эмчилгээнд хэрэглэнэ.

    Дунд чихний (эмчилгээ) хамрын дайвар хөндийн цочмог (эмчилгээ)

    • Кларитромициныг H.influenzae, M.catarrhalis, S.pneumoniae-р үүсгэгдсэн хамрын дайвар хөндийн цочмог эсвэл дунд чихний үрэвслийн бактерийн гаралтай сэдрэлийн эмчилгээнд хэрэглэнэ.

    Mycobacterium avium complex (MAC)-р үүсгэгдсэн тархмал өвчин (урьдчилан сэргийлэлт)

    • Кларитромициныг хүний дархлал хомсдлын вирусын () халдвартай өвчтөнд MAC-р үүсгэгдэх тархмал өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

    Mycobacterium avium complex (MAC)-р үүсгэгдсэн тархмал өвчин (нэмэлт эмчилгээ)

    • Кларитромициныг M.avium эсвэл Mycobacterium intracellulare-р үүсгэгдсэн MAC тархмал өвчний эмчилгээнд микобактерийн эсрэг бусад эмтэй хамт хэрэглэнэ. Кларитромициныг дангаар нь хэрэглэх үед M.avium complex-ын кларитромицинд олдмол тэсвэржилт үүссэн нь тодорхойлогдсон байна. Тэсвэржилт үүсэхээс сэргийлэх зорилгоор кларитромициныг микобактерийн эсрэг бусад эмтэй хамт хэрэглэдэг.

    Залгиурын (эмчилгээ) эсвэл гүйлсэн булчирхайн (эмчилгээ)

    • Кларитромициныг S.pyogenes-р үүсгэгдсэн залгиурын болон гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.
    • Стрептококкын халдварын эмчилгээ болон хэрэхийн халууралтаас сэргийлэх зорилгоор хэрэглэх эмийн ердийн сонголт нь пенициллин байдаг. Кларитромицин нь хамар залгиурын S.pyogenes-ыг устгахад ерөнхийдөө үр дүнтэй байдаг. Гэвч кларитромицин нь хэрэхийн халуурлын цаашдын урьдчилан сэргийлэлтэнд үр дүнтэй эсэхийг тогтоосон мэдээлэл одоог хүртэл байдаггүй.

    Эмнэлгийн бус уушгины (эмчилгээ)

    • Кларитромициныг Chlamydia pneumoniae [TWAR], Haemophilus influenzae, Mycoplasma pneumoniae, Streptococcus pneumoniae-р үүсгэгдсэн эмнэлгийн бус уушгины үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнчлэн кларитромицины удаан чөлөөлөгддөг хэлбэр нь Haemophilus.parainfluenzae болон Moraxella catarrhalis зэрэг үүсгэгчийн эсрэг үр дүнтэй.

    Арьс ба зөөлөн эдийн халдвар (эмчилгээ)

    • Кларитромицин нь S.aureus, S.pyogenes-ын мэдрэг омгоор үүсгэгдсэн арьс болон зөөлөн эдийн хүндрэлгүй халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Гэвч тэсвэржилт үүсэж болзошгүй тул кларитромициныг эхний эгнээний болгож хэрэглэхгүй.

    Helicobacter pylori-той холбоотой 12 хуруу гэдэсний шархлаа (нэмэлт эмчилгээ)

    • Кларитромициныг H. pylori-той холбоотой 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээнд омепразолтой хамт хоёрлосон эмчилгээнд эсвэл амоксициллин болон лансопразолтой эсвэл амоксициллин болон омепразолтой гурвалсан эмчилгээнд хэрэглэнэ.

    Легионеровын өвчин (эмчилгээ)

    • Кларитромициныг L.pneumophila-р үүсгэгдсэн Легионеровын өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
    • Кларитромицин, бэлдмэлийн найрлага дахь туслах бодис, эритромицин, макролидын бүлгийн ямар нэгэн антибиотикт хэт мэдрэг хүмүүс. Өмнө нь кларитромицин хэрэглэсэнтэй холбоотойгоор цөс зогсонгишлын шарлалт, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт илэрч байсан өгүүэмжтэй хүмүүс. QT интервал уртсах, зүрхний ховдлын гаралтай хэмнэл алдагдлын (трепетани-мерцанийг оруулаад) өгүүлэмжтэй хүмүүс. Цизаприд, пимозид, астемизол, терфенадин, эрготамин, дигидроэрготамин болон CYP3A4 изоферментийн тусламжтайгаар метаболизмд эрчимтэй ордог ГМГ-КоА редуктаза-г хориглогч (ловастатин, симвастатин) зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхийг цээрлэнэ.
    • Элэг болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд колхицинтэй хамт хэрэглэхгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7368