Фастак (Fastac)
Syncom healthcare limited
Эмийн хэлбэр
Гель
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Шөрмөс, холбоос, булчин, үе зэргийн суналт, булгаралт, гэмтэл зэргээс үүссэн гэмтлийн дараах үрэвсэл
- Ревматизмын зөөлөн эдийг хэсэг газар хамарсан хэлбэр
- Эдгээр тохиолдлуудад эмчилгээг 14 хоногийн дараа дахин давтахыг зөвлөдөг. Дээрх тохиолддлуудад эмчилгээг 6 долоо хоногоос илүү хугацаагаар хэрэглэхийг зөвшөөрдөггүй.
- Өвдөг гэх мэт дунд зэргийн үений остеоартритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Эмчилгээг 4 долоо хоногийн дараа давтахыг зөвлөнө.
Эсрэг заалт
- Диклофенак болон аль нэг бодист харшилтай бол хэрэглэхийг хориглоно. Дааврын бус бэлдмэлүүд буюу ацетилсалицилын хүчил/аспирин, мөн диклофенак зэрэгт харшилтай, гуурсан хоолойн багтраатай эмчлүүлэгчдэд хэрэглэж болохгүй. Өмнө нь хэрэглэхэд хэт мэдрэгшлийн урвалууд(диклофенак, ацетилсалицилын хүчил/аспирин зэрэг үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд хэрэглэхэд гуурсан хоолойн агчил, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвсэл г.м.)үүсч байсан эмчлүүлэгчдэд хэрэглэхгүй. Жирэмсний сүүлийн гурван сард, 14-өөс доош өсвөр насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ.