Фемара (Femara)
Novartis Pharma Stein AG
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2.5 мг · 30 шахмал
2.5 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Даавар сөрөг эмгэгийн үед летрозолыг хэрэглэх заалтгүй.
- Летрозолыг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- Цэвэршилтийн дараах үед буй эмэгтэйд даавар эерэг, инвазив, хөхний хорт хавдрын эрт үеийн нэмэлт эмчилгээнд
- 5 жилийн турш тамоксифеноор стандарт нэмэлт эмчилгээ хийлгэж байсан цэвэршилтийн дараах үед буй эмэгтэйд хөхний инвазив хорт хавдрын эрт үеийн нэмэлт удаашруулсан эмчилгээнд
- Цэвэршилтийн дараах үед эмэгтэйчүүдэд даавар эерэг тархмал хөхний хорт хавдрын эхний шатны эмчилгээнд
- Өмнө нь антиэстрогеноор эмчлүүлж байсан цэвэршилтийн дараах үед буй хөхний хорт хавдрын тархмал хэлбэртэй эмэгтэйчүүдэд, өвчний идэвхижил эсвэл дахилтын эмчилгээнд
- Яаралтай мэс заслын ажилбарын заалтгүй болон химийн эмчилгээ хийгдэхгүй, цэвэршилтийн дараах үе дэх гормон эерэг, HER2-сөрөг, хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд неоадювант эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Уг бүтээгдэхүүний идэвхтэй бодис эсвэл түүний бүрэлдэхүүнд орж буй өөр аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн тохиолдолд
- Цэвэршилтийн өмнөх үеийн дотоод шүүрлийн өөрчлөлтийн байдал
- Жирэмслэлт, хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.