Фенистил Нью (Fenistil New)
Haleon CH SARL
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх дусал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Харшлын өвчний шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ: чонон хөрвөс, амьсгалын дээд замын харшлын өвчин (ургамлын тоосны харшил ба жилийн турш үргэлжлэх харшлын гаралтай ринит), хоол хүнс болон эмийн харшил.
- Цөс зогсонгишлоос үүдэлтэй загатнаанаас бусад янз бүрийн шалтгаантай загатнаа. Салхин цэцэг гэх мэт өвчний үед тууралтын шинжийг дагалдан илрэх загатнаа.
- Шавьжинд хазуулсны дараа илрэх загатнаа.
- Намарс (экзем) болон бусад харшлын гаралтай загатнаат дерматозын үед туслах эм болгон хэрэглэнэ.