Фезам (Fezam)
S.C Rompharm Company S.R.L
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
400 мг + 25 мг · 60 капсул
Хэрэглэх заалт
- Фезам нь циннаризин болон пирацетамаас тогтсон нийлмэл найрлагатай бэлдмэл. Уг бэлдмэлийг насанд хүрэгсэд болон өндөр настангуудын янз бүрийн шалтгаантай толгой эргэх эмгэгийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Тархины цусны эргэлтийн өөрчлөлт: тархины судасны атеросклероз, тархины цус хомсролын болон цус алдалтын цус харвалтын дараах эдгэрлийн үе, гавал тархины гэмтлийн дараа
- Хордлого
- Оюун ухаан – ой тогтоолтын үйл ажиллагаа багассан ТМС-ийн өвчин (ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэлт, сэтгэл санаа өөрчлөгдөх)
- Гавал тархины гэмтлийн дараах байдал
- Сульдал болон хүчгүйдлийн шинж давамгайлан илэрсэн сэтгэцийн органик хам шинж (психоорганик)
- Сэтгэцийн шалтгаантай сульдлын хам шинж
- Лабиринтопати (толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм)
- Меньерийн хам шинж
- Мигрень ба кинетозын урьдчилан сэргийлэлт
- Сэтгэцийн органик хам шинжтэй хүүхдийн сурах үйл ажиллагааны багасалтын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд
- Бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө мэдэх шаардлагатай мэдээлэл
- Цээрлэлт
- Циннаризин, пирацетам, пирролидоны уламжлалын бусад бэлдмэл болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Бөөрний цочмог дутагдал
- Тархины цусны эргэлтийн цочмог өөрчлөлт
- Кори Хантингтон (Coree Huntington)
- Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой онцгой анхааруулга ба болгоомжлол
- Фезам бэлдмэлийг элэг болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
- Фезамын найрлага дахь бүрэлдэхүүн хэсэг болох пирацетам нь бөөрөөр ялгардаг. Иймээс уг бэлдмэлийг бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Өндөр настай өвчтөнд удаан хугацаагаар хэрэглэх үед цусан дахь креатинины түвшинг хянахыг зөвлөх ба шаардлагатай үед тун тохируулна.
- Элэгний дутагдалтай өвчтөний элэгний ферментийн түвшинг хянахыг зөвлөнө.
Эсрэг заалт
- пирацетам, циннаризин эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад туслах нэгдэлд хэт мэдрэг, пирролидоны уламжлалд мэдрэг. Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, тархины цусан хангамжийн хурц дутагдал, Хантингтон хорея, паркинсонизм, нүдний дотоод даралт ихсэлт, сэтгэцийн хэт хөөрөл. Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.
- Бусад эмийн бэлдмэл болон эмийн хэлбэрийн харилцан нөлөө
- Согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэвэл төв мэдрэлийн систем дарангуйлах, сэтгэл гутралын эсрэг гурван цагирагт бэлдмэлийн тайвшруулах нөлөөг хүчжүүлж болно.
- Бэлдмэл нь ноотроп, даралт бууруулах, судас өргөсгөх эмийн үйлдлийн хүчийг нэмэгдүүлнэ. Судас өргөсгөх эмүүд нь бэлдмэлийн нөлөөг хүчжүүлэх ба циннаризин нь даралт ихсэлтийн эсрэг эмийн идэвхийг бууруулна.
- Цинатропил® -Здоровье нь тиреоид дааврын идэвхийг нэмэгдүүлснээр салганах, тайван бус болгох шинж үзүүлнэ.
- Оношлогоо: бэлдмэл дэх циннаризины гистамины эсрэг нөлөө нь арьсан дээр үзүүлэх сорилын эерэг үзүүлэлтийг бүдэгрүүлж болох тул сорилоос 4 хоногийн өмнөөс хэрэглээг зогсооно.
- Эпилепсийн эсрэг эмийн бэлдмэл: карбамазепин, фенитоин, фенобарбитал, вольпроат натритай (мэдэгдэж буй өгөгдөлд пирацетам 20мг/өдөр тунгаар 4 долоо хоногийн хэрэглээнд) харилцан нөлөө үүсгэсэн талаар мэдээлэл байхгүй. Ууж хэрэглэх антикоагулянтуудын идэвх хүчжиж болно.
- Аценокумарол
- Дахилтат тромбозын хүнд хэлбэртэй өвчтөнд пирацетамыг өндөр (9,6г/өдөр) тунгаар хэрэглэхэд протромбины 2,5-3,5 хугацаанд (INR) аценокумарол нөлөөлөхгүй, гэхдээ тромбоцитын агрегаци, фибриногены түвшин, Виллебрандын фактор (цус бүлэгнүүлэх идэвхтэй (VIII:C)), ристоцетины ко-фактор (VIII: vW: Rco), сийвэнгийн протейн (VIII: vW: Ag), цусны зуурамтгай чанарыг бууруулна.