Фидорел таб (Fidorel tab)
Daewon Pharm Co.,Ltd
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
75 мг · 100 шахмал
Хэрэглэх заалт
Клопидогрелийг судас хатуурах эрсдэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Зүрхний шигдээсээр өвдсөн өвчтөн (35 өдрийн дотор)ишемитэй өвчтөн (7 өдрөөс 6 сар хүртэл) эсвэл захын артерийн судасны өвчтэй хүнд
- Цочмог хамшинж тэмдэгтэй өвчтөн
-
- ST-сегментгүй титэм судасны цочмог хам шинжийн үед (тогтворгүй зүрхний бах болон Q шүдгүй зүрхний шигдээс) ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэнэ..
- ST-сегменттэй цочмог зүрхний шигдээсийн үед хэрэглэнэ. Эмнэлгийн практикт өвчтөнд тромболитик эмчилгээнд ацетилсалицилийн хүчилтэй хослуулж хэрэглэхэд зохимжтой.
Эсрэг заалт
- Энэхүү эмэнд эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшилтэй өвчтөн.
- Цус алдалттай өвчтөн (ходоодны идэгдмэл шархлаа, гавлын хөндийн доторх цус алдалт, гемофили, ходоод гэдэсний цус алдалт, шээсээр цус алдах, цустай ханиалгах, нүдний шиллэг биеийн цус алдалт гэх мэт)
- Элэгний ноцтой эмгэгшилтэй өвчтөн