Флуконазол – Мөнхийн тун ХХК (Flukonazol)
Мөнхийн тун ХХК
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг · 3 капсул
Хэрэглэх заалт
- Хүнд явцтай системийн кандидозын халдвар, ялангуяа уушигний үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, шээсний замын халдварын үед хэрэглэнэ. Мөн үтрээний кандидоз, ам залгиурын ба улаан хоолойн кандидоз, криптококкын менингит, дерматомикоз ялангуяа хөлний улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз, олон өнгөт үлд, онихомикоз, candida albicans-р үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт тус тус хэрэглэнэ.
- Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик ба туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Нейтропени үүсэж байгаа болон нейтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчтөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн найрлага дахь флуконазол, бусад азольт нэгдлүүд, туслах бодисуудад мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.