Opens in a new tab
Нэвтрэх
  • Флурапид уусмал бэлтгэх (Flurapid Powder for Oral)

    Fortex Nutriceuticals Ltd
    Эмийн хэлбэр
    Ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    500 мг + 25 мг + 200 мг · №8
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Флурапид нь парацетамол, аскорбины хүчил, фенирамин малеат гэсэн 3 идэвхтэй үйлялэгч бодис агуулдаг бөгөөд насанд хүрэгчид болон 15-аас дээш насны хүүхдэд хэрэглэдэг.

    Парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй эм.

    Фенирамин малеат нь хамар, дайвар хөндийг чөлөөж, амьсгалыг чөлөөтэй, хөнгөвчлөх үйлдэлтэй антигистамины бүлгийн эм.

    Аскорбины хүчил ( С) нь вирусын халдвар, ханиадны үед С-ийн дутагдалыг нөхдөг.

    Флурапид нь ханиад, томуу, амьсгалын дээд замын халдварын улмаас хамраас нус гоожих, нулимс гоожих, найтаах, толгой өвдөх, хөнгөн, дунд зэргийн бусад эрхтэний өвдөлт зэрэг шинж тэмдгүүдийг эмчлэхэд зориулагдсан.

    Дараах тохиолдлуудад Флурапидыг хэрэглэж болохгүй:

    Хэрэв та үйлчлэгч бодис эсвэл бусад найрлагад харшилтай бол (6-р хэсэгт дурдсан)

    , бөөрний эмгэгтэй бол

    хэрэв та хаалттай өнцөгт глаукомтой бол (нүдний дотоод даралт ихсэх)

    хэрэв та түрүү булчирхайн эмгэгтэй бол

    хэрэв та 15-аас доош насны хүүхэд бол

    цусны даралт ихсэх болон бусад судасны өвчтэй бол

    хэрэв та бусад парацетамол агуулсан бүтээгдэхүүн, хамарын дусаалга, ханиалга намдаах эм, ханиадны эм хэрэглэж байгаа бол

    хэрэв та сүүлийн хоёр долоо хоногт моноаминоксидазаг дарангуйлагч (сэтгэл гутралын үед) эм хэрэглэж буй эсвэл хэрэглэсэн бол

    хэрэв та сэтгэлийн гутралын эсрэг эмчлэхэд хэрэглэдэг моноаминоксидаза дарангуйлагч (MAOIs) гэж нэрэлдэг эм ууж байгаа бол.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !