Фосигли (Focigli)
Sinil Pharmaceutical Co.,LTD
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- ФОЦИГЛИ® (Дапаглифлозин 10мг) шахмал нь чихрийн шижингийн 2-р хэвшинжтэй насанд хүрэгсдийн цусан дахь глюкозын хяналтыг сайжруулах зорилгоор хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөний үед нэмэлтээр хэрэглэдэг дипептидил пептидаза-4 (DPP-4)-ыг дарангуйлагч юм.
- ФОЦИГЛИ® (Дапаглифлозин 10мг) шахмалыг дан эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
- Дан эмчилгээ нь цусан дахь глюкозын түвшинг бууруулахад хангалттай нөлөө үзүүлэхгүй байвал Дапаглифлозиныг метформинтэй хавсруулан хэрэглэнэ.
- Метформин эсвэл сульфонилмочевины дан эмчилгээ нь үр дүнгүй байвал ФОЦИГЛИ® (Дапаглифлозин 10мг) шахмалыг дээрх бэлдмэлүүдийн алинтай нь ч хавсарч хэрэглэж болно.
- Глюкозын түвшинг хянахад инсулин эмчилгээ (дан эсвэл метформинтой хавсарсан) тохирохгүй чихрийн шижингийн 2-р хэв шинжтэй өвчтөнүүдэд ФОЦИГЛИ® (Дапаглифлозин 10мг) шахмалыг нэмэлтээр хэрэглэнэ.
- Хэрэв DPP-4-ыг дарангуйлагч (ситаглиптиныг дангаар эсвэл метформин хавсарсан) ситаглиптины хавсарсан эмчилгээ нь цусан дахь глюкозын түвшинг хянахад хангалтгүй бол ФОЦИГЛИ® (Дапаглифлозин 10мг) шахмалыг нэмэлтээр хэрэглэж болно.
- Хэрэв метформин ба сульфонилмочевины хавсарсан эмчилгээ нь цусан дахь глюкозын түвшинг хянахад хангалтгүй байвал ФОЦИГЛИ® (Дапаглифлозин 10мг) шахмалыг нэмэлтээр хэрэглэж болно.
- Хэрэв метформин ба саксаглиптины хавсарсан эмчилгээ нь цусан дахь глюкозын түвшинг хянахад хангалтгүй бол ФОЦИГЛИ® (Дапаглифлозин 10мг) шахмалыг нэмэлтээр хэрэглэнэ. Энэ эмийг инсулин эсвэл сульфонилурын бэлдмэлтэй хавсарч хэрэглэх бол цусан дахь глюкозын түвшин хэт буурч гипогликеми үүсэх эрсдлээс сэргийлэхийн тулд инсулин болон эдгээр эмийн бэлдмэлүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэнэ.