Фоллитроп (Follitrop)
LG Chem Ltd
Эмийн хэлбэр
Тариурт дүүргэсэн тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
150 ОУН- 0.3 мл · №1
225 ОУН-0.45 мл · №1
300 ОУН-0.6 мл · №1
75 ОУН-0.15 мл · №1
Хэрэглэх заалт
- Дараах нөхцөлд эмэгтэй үргүйдлийг эмчлэхэд хэрэглэнэ:
- Нөхөн үржихүйн туслах арга хэрэглэх хөтөлбөрийн хүрээнд олон фолликулыг нэг зэрэг боловсруулах зорилгоор хяналттайгаар өндгөвчний үйл ажиллагааг сэдээхэд (үүнд: үр шилжүүлэн суулгах, бэлгийн эсүүдийг эсвэл үр хөврөлийг үр дамжуулах суваг руу хийх (GIFT болон ZIFT), эсийн цитоплазмд эр бэлгийн эсийг тарьж оруулах (ICSI) зэрэг багтана).
- Кломифенд мэдрэг бус, өндгөн эсийн гадагшлалтгүй үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд (ДЭМБ, II бүлгийн өвчтөнүүд, үүнд олон уйланхайт өндгөвчний хам шинж (ОУӨХШ) багтана) хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Өндгөвч, хөх, умай, гипоталамус эсвэл өнчин тархины хавдрууд