Нэвтрэх
  • Фунгибан (Fungiban)

    Medopharm private limited
    Эмийн хэлбэр
    Капсул
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    150 мг · 1 капсул
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Системийн болох гистоплазмоз, менингитийн бус кокцидиомикоз, паракокцидиомикоз, бластомикоз, болон бусад дархлал дарангуйлагдсан өвчтөнгүүд, криптококкын менингитээс урьдчилан сэргийлэх, болон ам залгиурын кандидоз, үтрээний кандидоз болон системийн кандидозын эмчилгээнд хэрэглэнэ.
    • Системийн :
      • Өдөрт 200 мг, доод тал нь 6 сар.
      • 2 дээш настай хүүхэд: Өдрийн тун 3-6 мг/кг, доод тал нь 6 сар.
    • Криптококкын менингит ба системийн кандидоз:
      • Эхний өдөр 400 мг, дараагаар нь 200 мг өдөрт нэг удаа. Эмнэлзүйн үр нөлөөнөөс нь хамааруулан өдрийн тунг 400 мг хүртэл нэмэгдүүлж болно.
      • Хүүхэд: Өдөрт 6-12 мг/кг (нярайд 72 цагаар 2 долоо хоног, харин нярайд 48 цагаар 2-4 долоо хоног).
    • Улаан хоолойн кандидоз:
      • Эхний өдөр 200 мг, дараагаар нь 100-200 мг тунгаар өдөрт нэг удаа. Өвчтөний эмчилгээни байдал болон эмчийн заавраар тунг 400 мг/өдөр тун хүртэл нэмэгдүүлж болно. Өвчтөний шинж тэмдгийг хянах ба эмчилгээг багдаа 2 долоо хоног хийнэ.
      • Хүүхэд: Эхний өдөр 3-6 мг/кг, дараагаар нь өдөрт 3 мг/кг (нярайд 72 цагаар 2 долоо хоног, харин нярайд 48 цагаар 2-4 долоо хоног).
    • Флуконазол болон бусад азол нэгдлүүд болон бэлдмэлийн найрлагад буй бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэж болохгүй.
    • Флуконазолыг өвчтөнд астемизол болон бусад элэгний цитохром Р450 ферментээр хувиралд ордог эмүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээр эмүүдийн ийлдэсний түвшинг нэмэгдүүлж болно.
    • Тодорхой мэдээлэл байхгүй тохиолдолд Флуконазолыг бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.
    • Мөн энэ эм нь QT интервалыг уртасгадаг.
    • Иймд өвчтөнд CYP3A4 хувиралд ордог цизаприд болон терфенадин агуулсан бэлдмэлүүдтэй Флуконазолыг хамт хэрэглэхэд аль аль нь QT интервалыг уртасгах нөлөө үзүүлдэг тул хянаж байх нь зүйтэй бөгөөд хамт хэрэглэж болохгүй.
    • Хүнд явцтай , , цусны үзүүлэлтүүд хэвийн бус өвчтөнгүүдэд Флуконазол эмчилгээний үед болон бөөрний биохимийн үзүүлэлтүүдийг хянаж байх хэрэгтэй.
    • Харилцан нөлөөлөл (хориглох заалт болон анхааруулгыг үзнэ үү):
      • Цус бүлэгнэлтийн эсрэг эм: Флуконазолыг кумаринтай хамт эмчилгээнд хэрэглэж байгаа тохиолдолд протромбины хугацааг хянаж байж кумарины бүлэгнэлтийн эсрэг идэвхийг титрлэж тогтооно.
      • Бензодиазепин (богино үйлдэлтэй): Мидазолам болон Флуконазолыг хамт ууж хэрэглэхэд Мидазоламын концентраци болон сэтгэц нөлөөт үйлдэл нь нэмэгддэг.
      • Сульфонилмочевин: Флуконазолыг ууж хэрэглэдэг Сульфонилмочевинтой хамт хэрэглэхэд Флуконазолын ийлдэсний хагас задралын хугацаа уртасч болно.
      • Циклоспорин: Флуконазолыг хэрэглэж байгаа бол Циклоспорины ийлдэсний концентрацийг хянаж байх хэрэгтэй.
      • Гидрохлортиазид: Гидрохлортиазидыг янз бүрийн тунгаар хамт хэрэглэх нь Флуконазолын ийлдэсний концентрацийг нэмэгдүүлж болно.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !