Opens in a new tab
Нэвтрэх
  • Гайномакс (Gainomaks)

    Exeltis Ilac San. Ve Tic.A.S
    Эмийн хэлбэр
    Үтрээний лаа
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    100 мг + 150 мг · 7 лаа
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Candida albicans-аар үүсгэгдсэн гадна бэлэг эрхтэн ба үтрээний
    • Gardnerella vaginals эсвэл агааргүйтэн бактериар үүсгэгдсэн бактерийн гаралтай вагиноз
    • Trichomonas vaginalis-аар үүсгэгдсэн үтрээний
    • Холимог халдвараар үүсгэгдсэн үтрээний
    • Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө мэдэх шаардлагатай мэдээлэл
    • Цээрлэлт
    • Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис эсвэл ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
    • Мэдрэлийн системийн органик өвчин
    • Цус төлжилтийн өөрчлөлттэй эсвэл уг эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүс
    • 18 хүртлэх насны хүүхэд ба өсвөр насныхан
    • Жирэмсний эхний 3 сар, хөхүүл үе
    • Хэрэглэх үеийн болгоомжлол
    • Бэлдмэлийг залгиж болохгүй ба үтрээнд хийж хэрэглэхээс бусад аргаар хэрэглэхгүй. Бэлдмэлийг хэрэглэх үед цусны зүгээс тогтвортой өөрчлөлт илрээгүй боловч Гайномаксыг цус төлжилтийн өөрчлөлттэй эсвэл уг эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. Учир нь лейкоцит ба нейтрофилийн тоо түр зуур цөөрч болно.
    • Эмчилгээний үед болон ээлж эмчилгээ дууссанаас хойш дор хаяж 3 өдрийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь дисульфирам төст үйлдэл илэрч болзошгүй.
    • Бэлдмэлийн үйлдэл сулрах эсвэл түүнийг хэрэглэхэд хүндрэл үүсдэгтэй холбоотойгоор Гайномаксыг сарын тэмдэг ирэх үед хэрэглэхийг зөвлөхгүй.
    • Гайномаксыг бэлгийн хөгжил нь бүрэн гүйцээгүй залуу охидод хэрэглэхгүй.
    • Лааны суурь бодистой харилцан үйлчилж болзошгүй тул лааг бэлгэвч болон жирэмслэлтээс хамгаалах диафрагмтай хамт хэрэглэхээс зайлсхийнэ.
    • Эмчилгээний явцад хувийн эрүүл ахуйн бусад бүтээгдэхүүн (тампон, бие угаагч, спермицид) хэрэглэж болохгүй.
    • Трихомонадын гаралтай үтрээний оноштой өвчтөнд тэдний бэлгийн хамтрагчийг хамт эмчлэхийг зөвлөнө.
    • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт
      • Бөөрний үйл ажиллагаа багасах үед бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь өөрчлөгддөггүй учир бэлдмэлийн тунг багасгах шаардлагагүй. Гэвч явуулах шаардлагатай бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлтийн үед бэлдмэлийн тунг зохицуулах хэрэгтэй.
    • Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед
      • Элэгний дутагдалтай өвчтөний тинидазолын фармакокинетикийн талаарх мэдээлэл байдаггүй. Ийм өвчтөнд тинидазолын зөвлөж буй тунг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
    • Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх нь
    • Доор дурьдсан эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх үед тинидазол шимэгдсэний улмаас дараах харилцан үйлчлэл илэрч болно.
    • Аценокумарол, Анизиндион, Дикумарол, Фениндион, Фенпрокумон, Варфарин: цус алдах эрсдэл ихсэнэ.
    • Холестирамин: тинидазолын үр нөлөө багасна.
    • Циметидин: цусны сийвэн дэх тинидазолын концентраци ихсэнэ.
    • Циклоспорин: цусны сийвэн дэх циклоспорины концентраци ихсэнэ.
    • Дисульфирам: төв мэдрэлийн системд нөлөөлнө (жишээ нь солиорлын урвал).
    • Фторурацил: цусны сийвэн дэх фторурацилын түвшин ба фторурацилын хордлогын шинж (гранулоцитын тоо цөөрөх, цус багадах, тромбоцитын тоо цөөрөх, амны , бөөлжилт) ихсэнэ.
    • Фосфенитион: фосфенитоины хордлого ихсэх ба эсвэл цусны сийвэн дэх тинидазолын концентраци багасна.
    • Кетоконазол: цусны сийвэн дэх тинидазолын концентраци ихсэнэ.
    • Литий: цусны сийвэн дэх литийн түвшин ба литийн хордлогын шинж (сульдах, салганах, их уух, ухаан балартах) ихсэнэ.
    • Фенобарбитал: цусны сийвэн дэх тинидазолын концентраци багасна.
    • Фенитоин: фенитоины хордлого ихсэх ба эсвэл цусны сийвэн дэх тинидазолын концентраци багасна.
    • Рифампин: цусны сийвэн дэх тинидазолын концентраци багасна.
    • Такролимус: такролимусын түвшин ихсэнэ.
    • CYP3A4 изоферментийг өдөөгч/дарангуйлагч: тинидазолын үр нөлөө багасах ба эсвэл гаж нөлөөний эрсдэл нь ихсэнэ (циметидин ба кетоконазол зэрэг CYP3A4 изоферментийг дарангуйлагчид нь тинидазолын хагас ялгарлын хугацааг уртасгаж клиренсийг нь удаашруулах ба цусны сийвэн дэх тинидазолын концентрацийг ихэсгэнэ.)
    • Доор дурьдсан эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх үед тиоконазол шимэгдсэний улмаас дараах харилцан үйлчлэл илэрч болно.
    • Оксикодон: цусны сийвэн дэх оксикодоны концентраци ихсэх ба клиренс нь удааширна.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !