Гальвус (Galvus)
Siegfried Barbera S.L
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
- Гальвус нь II хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд цусны сахар бууруулах хоол болон дасгалын зэрэгцээ нэмэлтээр хэрэглэгддэг. Үүнд:
- Дан эмийн эмчилгээ хэлбэрээр, мөн
- Хавсарсан эмийн эмчилгээ хэлбэрээр:
- Эхлээд хоол болон дасгалд дангаараа үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд метформинтой хавсруулан хэрэглэнэ
- Цусны сахар нь сайтар хянагдахгүй байгаа тохиолдолд инсулин зэрэг чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг бусад эмүүдтэй хавсруулан (АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ, бусад эмийн бэлдмэлтэй ХАРИЛЦАН НӨЛӨӨӨЛ хэмээх хэсэгт үзнэ үү).
Эсрэг заалт
- Вилдаглиптин болон түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн нь тодорхойлогдсон өвчтөнд хэрэглэхгүй (ТАНИЛЦУУЛГА БА туслах бодисын НАЙРЛАГА хэмээх хэсэгт үзнэ үү).