Желебетакложе (Gelebetacloge Cream)
Aprogen Biologics Inc.
Эмийн хэлбэр
Крем
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
15 г · 1 тюбик
Хэрэглэх заалт
- Экзем, хөлсний булчирхайн суваг бөглөрөх, зангилаат дерматит, үс халзрах, псориаз, хаг зэрэг арьсны үрэвслийн үед хэрэглэнэ.
- Улны мөөгөнцөр, олон өнгөт үлд болон арьсны бусад мөөгөнцрийн халдварын үед хэрэглэнэ.
- Арьсны бактерийн халдвар, өнгөц түлэгдэлт болон шархны үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Арьсны сүрьеэ, энгийн герпес, салхин цэцэг, могой яр, цагаан цэцэг эсвэл тэмбүүтэй бол хэрэглэхгүй.
- Бэлдмэлд хэт мэдрэг, хэнгэрэг цоорсон гадна чихний үрэвсэлтэй эсвэл арьсны шархлаатай бол хэрэглэхгүй.
- Аминогликозидын бүлгийн антибиотик эсвэл бацитрацинд харшилтай бол хэрэглэхгүй.