Гепарин-Белмед (Geparin-Belmed)
Belmedpreparaty RUE
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5000 ОУН / мл-5 мл · №5
Хэрэглэх заалт
- гүний венийн тромбоз, уушгины артерийн тромбэмболигоос сэргийлэх
- гүний венийн тромбоз, уушгины артерийн тромбэмболи, тогтворгүй стенокарди, захын артерийн цочмог бөглөрлийн эмчилгээнд
- зүрхний шигдээсийн дараа зүрхний ханын судсанд үүсэх тромбозоос сэргийлэх
- цусны зохиомол эргэлт ашиглахад болон гемодиализийн үед цус бүлэгнэхээс сэргийлэх.
Эсрэг заалт
- Үйлчлэгч бодист эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист хэт мэдрэгшилтэй байх.
- Нярай хүүхдэд, ялангуяа дутуу төрсөн эсвэл бага жинтэй нярайд (бэлдмэлийн найрлагад бензилийн спирт агуулагдана) («Анхааруулга ба сэрэмжлүүлэг» хэсгээс үзнэ үү).
- Гепариныг булчинд эсвэл хүнд бэртэл гэмтлийн дараа хэрэглэж болохгүй.
- Гепариныг дараах эмчлүүлэгчдэд хэрэглэхийг хориглоно:
- согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архаг, цочмог цус алдалттай, гемофили эсвэл цус бүлэгнэлтийн бусад эмгэгтэй, элэгний хүнд өвчтэй (улаан хоолойн вений судасны өргөсөлт зэрэг), арьсан дээр хөх толбо үүссэн, хэт өндөр цусны даралттай, идэвхтэй сүрьеэтэй эсвэл хялгасан судасны нэвчилт ихэссэн
- өмнө нь эсвэл одоо гепарин хэрэглэсэнтэй холбоотойгоор тромбоцитын тоо цөөрсөн. Тромбоцитын тоо цөөрсөн эмчлүүлэгчдэд үхжил үүсэх эрсдэлтэй тул арьсан дор эсвэл судсанд тарьж хэрэглэх гепарин эмчилгээг зогсооно
- урьдчилан сэргийлэх бус эмчилгээний тунгаар гепарин хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд төлөвлөгөөт мэс заслын үед хэсгийн болон дамжуулалтын мэдээгүйжүүлэлт хийхийг хориглоно. Төлөвлөгөөт мэс заслын өмнө гепарин эмчилгээг зогсоож,ХИТХ үзүүлэлт хэвийн болох хүртэл мэс заслыг хойшлуулна. Гепарин эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэйчүүд төрөх үед эпидурал мэдээгүйжүүлэлт хийхийг хориглоно («Жирэмсэн, хөхүүл үе ба нөхөн үржихүй» хэсгээс үзнэ үү).
- тархи-нугас эсвэл нүд болон бусад эмгэгүүдийн мэс заслын үед болон мэс заслын дараа цус алдах өндөр эрсдэлтэй үед ба түүнчлэн мэс заслын дараах цус алдах өндөр эрсдэл үүсэх нугасны хатгалтын өмнө эсвэл хэсэг газрын мэдээгүйжүүлэлтийн өмнө
- судсанд тарьж хэрэглэх диклофенак бэлдмэлийг хамт хэрэглэх (гепариныг бага тунгаар хэрэглэх байсан ч).
- Цус алдах эрсдэлтэй эсвэл цус алдалттай болон цус алдаж болзошгүй эмгэгтэй эмчлүүлэгчдэд, тухайлбал өрцний улаан хоолойн нүхний ивэрхийтэй, ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, хавдар, нянгаар үүсгэгдсэн эндокардит, ретинопатитай, геморройн цус алдалттай, тархинд цус харваттай эсвэл үр зулбалт тулгарсан үе, гавал дотор цус харвалтын сэжигтэй бол эмчилгээний ашиг тус болон болзошгүй эрсдэлийг эрсдэлийг сайтар үнэлэх хэрэгтэй.
- Сарын тэмдгийн үед гепарин хэрэглэхийг хориглохгүй.