Гербион Ковслип /Хаварсал/ (Gerbion Kovslip /Khavarsal/)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
150 мл · №1
Хэрэглэх заалт
- Бэлдмэлийг ховхроход бэрхшээлтэй цэр бүхий ханиалгалт дагалдсан амьсгалын замын үрэвсэлт өвчний (түүнчлэн гуурсан хоолойн үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолой ба цагаан мөгөөрсөн хоолойн хавсарсан үрэвсэл) бүрдэл эмчилгээнд цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд болон уруул цэцэгтний ба хавсарсалын овгийн идэвхтэй бодис агуулсан бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, хүүхдэд цочмог ларингитаар өвдсөний дараа, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, фруктоз-д төрөлхийн тэсвэргүй, глюкоз-галактозын шимэгдэлт дутагдлын хам шинж, сахараз-изомальтазын төрөлхийн дутагдал, 2 хүртэлх насны хүүхэд зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно.