Герцептин (Gertseptin)
Genentech INC
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн бэлтгэх концентратын нунтаг + уусгагч
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
150 мг · №1
440 мг · №1
Хэрэглэх заалт
- HER2 хэт илэрхийлэлтэй үсэрхийлсэн хөхний хорт хавдарт өмнөх эмчилгээнээс хамаарч дангаар, паклитаксел эсвэл доцетакселтай хавсран хэрэглэнэ.
- Дааврын рецептор эерэг, HER2 эерэг үсэрхийлсэн хөхний хорт хавдарт ароматаза дарангуйлагчтай хавсран хэрэглэнэ.
- HER2 эерэг хөхний эрт үеийн хорт хавдарт мэс засал, хими болон шаардлагатай бол туяа эмчилгээний дараа, эсвэл заасан адъювант ба неоадъювант схемийн бүрэлдэхүүнд хэрэглэнэ.
- Өмнө нь үсэрхийлсэн өвчний эсрэг эмчилгээ хийгээгүй HER2 эерэг хожуу үеийн ходоод эсвэл улаан хоолой-ходоодны заагийн аденокарциномд капецитабин эсвэл судсаар 5-фторурацил болон платинтай хавсран хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Трастузумаб эсвэл бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.