Гинкобал 17.5 мг/5 мл (Ginkobal)
Huons Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
17.5 мг / 5 мл · 10 ампул
Хэрэглэх заалт
- Тархины цусны эргэлт болон шим тэжээлийн эмгэгтэй холбоотой оюуны болон сэргэг байдлын идэвх буурах, толгой эргэх, чих шуугих, толгой өвдөх, хараа болон ой тогтоолт муудах, түгших, сэтгэл гутрахад хэрэглэнэ.
- Лабиринтын дүлийрэл, хүзүүний судас болон бодисын солилцооны эмгэгээс шалтгаалсан сонсгол, хэл ярианы чадвар буурахад хэрэглэнэ.
- Атеросклерозын ангиопати, үхжилт хэлбэрийн чихрийн шижингийн судасны эмгэг, захын артерийн бөглөрөлт өвчин, завсарлагаат догололт, бөглөрөлтөт эндартериит, Рэйногийн өвчин болон бусад дааврын эсвэл мэдрэлийн гаралтай судасны эмгэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлд хэт мэдрэг эсвэл өмнө нь хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй үед хэрэглэхгүй.