Глизид МР (Glizid)
Panacea Biotec Pharma Limited
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
30 мг · 10x10 ширхэг
Хэрэглэх заалт
Чихрийн шижингийн эсрэг бэлдмэл
- Насанд хүрэгчдийн дангаар хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн болон биеийн жин хасалтаар цусан дахь сахрыг хянах хангалтгүй инсулин хамааралгүй чихрийн шижинд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Гликлазидад эсвэл найрлага дахь аль нэг бодист, бусад сульфонилмочевинууд, сульфонамидуудад хэт мэдрэг
- 1-р хэлбэрийн чихрийн шижин
- Чихрийн шижингийн комын урьдал байдал, ком, кетоацидоз
- Бөөр, элэгний дутагдал: энэ тохиолдолд инсулин зөвлөнө.
- Миконазол эмчилгээ хийж байгаа
- Хөхүүл бол хэрэглэхийг цээрлэнэ.