Гонал-Ф (GONAL-f)
Merck Serono S.p.A
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
300 ОУН (22 мкг) / 0.5 мл · №1
450 ОУН (33 мкг) / 0.75 мл · №1
900 ОУН (66 мкг) / 1.5 мл · №1
Хэрэглэх заалт
- Кломифен цитратын эмчилгээнд хариу өгөөгүй, өндгөн эс гадагшилдаггүй насанд хүрсэн эмэгтэйд өндгөн эсийн ялгарал өдөөхөд хэрэглэнэ.
- ФСГ болон ЛГ маш бага түвшинтэй эмэгтэйд лутропин альфатай хавсран өндгөн эсийн ялгарал өдөөхөд хэрэглэнэ.
- Нөхөн үржихүйн туслах технологийн өмнө олон фолликул үүсгэхэд хэрэглэнэ.
- Тодорхой дааврын дутагдалтай холбоотой үргүйдэлтэй насанд хүрсэн эрэгтэйд хүний хорионы гонадотропинтай хавсран эр бэлгийн эсийн үүсэлтийг дэмжихэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- ФСГ, фоллитропин альфа эсвэл туслах бодист харшилтай бол хэрэглэхгүй.
- Гипоталамус эсвэл өнчин тархины хавдартай бол хэрэглэхгүй.
- Шалтгаан тодорхойгүй өндгөвчний томрол, өндгөвчний уйланхайтай эмэгтэйд хэрэглэхгүй.
- Шалтгаан тодорхойгүй умайн цус алдалттай эмэгтэйд хэрэглэхгүй.
- Өндгөвч, умай эсвэл хөхний хорт хавдартай эмэгтэйд хэрэглэхгүй.
- Өндгөвчний анхдагч дутагдал, бэлэг эрхтний гажиг зэрэг хэвийн жирэмслэх боломжгүй эмгэгтэй эмэгтэйд хэрэглэхгүй.
- Эмчлэгдэх боломжгүй төмсөгний гэмтэлтэй эрэгтэйд хэрэглэхгүй.
- Хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхгүй.